Консерватори: Зөвшөөрөлгүй барьсан 16 гражийг чөлөөлөх хүсэлт өгсөн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Консерватори: Зөвшөөрөлгүй барьсан 16 гражийг чөлөөлөх хүсэлт өгсөн

/2021.08.26/ Сүхбаатар дүүргийн VII дугаар хорооны нутаг дэвсгэрт, МУК / хуучнаар ХБК/ -ийн хойд талд байрлах МУК-ийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүйгээр баригдсан 16-н тоосгон гаражийг албадан чөлөөлөхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хүсэж байна.

Бид албан хүсэлтээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагчид болон Мэргэжлийн хяналтын газар хүргүүлсэн болно.

Үүнд:

1. МУК-ийн харьяанд одоо байгаа газрын талбайн хэмжээг өөрчлөхгүйгээр хэвээр үлдээх

2. МУК-ийн эдэлбэр газарт Боловсролын үнэлгээ мэдээллийн нэгдсэн төв барих барилгын зөвшөөрлийг хэн олгосныг шалгаж зөвшөөрлийг албан ёсоор цуцлах

3. МУК-ийн газар нутаг дээр баригдсан орон сууцны байр болон 16 гаражийн зөвшөөрлийг хэн өгснийг тодруулж, хариуцлага тооцох

4. Зөвшөөрөлгүйгээр баригдсан тэдгээр 16 гаражийг буулгаж сургалтын орчны талбайг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

ПЭТ компьютер томограф оношилгоог Монголдоо хийлгэх боломжтой болов
ПЭТ компьютер томограф оношилгоог Монголдоо хийлгэх боломжтой болов
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.