Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг цахимжуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг цахимжуулна

/2021.08.26/ Худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, ААН-үүдэд мэдээллийн технологи, интернэтэд суурилсан онлайн үйлчилгээ, цахим хэрэглээг нэвтрүүлэх зорилготой iUB буюу “Инновацлаг Улаанбаатар” аяныг хэрэгжүүлж байна.

Ингэснээр цаасны хэрэглээг халж, эдийн засгийн хэмнэлт үүсэх давуу талтай аж. Мөн худалдаа, үйлчилгээний байгууллагуудад нэгдсэн удирдлагын системийг нэвтрүүлэх, иргэдэд хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа юм байна.

Түүнчлэн "ковид-19" халдварын эрсдэлээс сэргийлэх, замын түгжрэлийг бууруулах зэрэг ач холбогдолтой юм.

Үүний хүрээнд өчигдөр нийслэлийн есөн дүүргийг төлөөлж, нийт 27 албан хаагч Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар зохион байгуулсан хуралд оролцсон юм.

Хуралд дүүргүүдийн Засаг даргын орлогчид, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга нар, үйлдвэрлэл, инновац хариуцсан мэргэжилтнүүд иржээ.

Хүүхдийн шүд, эрүү, нүүрний эмчилгээний аян зарлалаа
Хүүхдийн шүд, эрүү, нүүрний эмчилгээний аян зарлалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.