Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвөөс хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан 0-16 насны хүүхдүүдийн нүүр амны эмчилгээний аян зарлалаа. Аян 2021 оны 08.25-аас 09.25-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд даваагаас пүрэв гаригийн хороонд үзлэг хийх юм. Төлбөрийн хувьд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу төлөгдөнө. Тэгвэл ЭМД-ын тухай хуульд зааснаар нэг иргэн жилд гурван шүд үнэгүй эмчлүүлэх боломжтой юм байна.
Эцэг эх, асран хамгаалагчид Шүд, эрүү, нүүрний төвийн фэйсбүүк хуудсаар хүүхдийнхээ мэдээллийг илгээж, вэбсайтад нэвтрэх эрхийг мессежээр авч байж цаг авах боломжтой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ажлын цагаар 70112247 утсаар лавлаарай.
Хүүхдээ бүртгүүлэх бол энд дарна уу.