Дотуур байранд 11 мянган оюутан хүлээж авна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дотуур байранд 11 мянган оюутан хүлээж авна

/2021.08.26/ БШУЯ-аас их дээд сургуулийн төлбөр, дотуур байр, хичээлийн бэлтгэлийн талаар мэдээлэл өглөө.

Нийт 71 оюутны байр байдаг. Одоогийн байдлаар тус байруудад 11 мянган оюутан хүлээж авах боломжтой байна.

Энэ намар орон нутгаас 75 мянга орчим оюутан ирэх талаар боловсролын яамнаас мэдээллээ.

Түүнчлэн Их, дээд сургуульд нийт 7,143 үндсэн багш байдаг. Үүнээс одоогийн байдлаар 60 гаруй хувь нь дархлаажуулалтандаа хамрагдсан байна.

Энэ жил төрийн өмчит их дээд сургуулийн төлбөр НЭМЭГДЭХГҮЙ. Түүнчлэн өмчийн хэлбэр үл харгалзаж аль нэг сургууль төлбөрөө нэмэхгүй байх чиглэлийг өгсөн байна.

Дотуур байрны төлбөр энэ жил нэмэгдэхгүй. Халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа. Дотуур байрны жилийн төлбөр дунджаар 450.000-700.000 төгрөг байдаг.

Яамнаас гаргасан түр журмын дагуу их дээд сургуулиудад төлбөрөө хэсэгчилж өгөх боломжийг оюутнуудад бүрдүүлж өгөх талаар чиглэл өгсөн гэв. Үүнийг зөрчсөн сургуульд хатуу арга хэмжээ тооцно.

Боловсролын зээлийн сангаас нийт оюутны ердөө 11 хувьд л зээл олгох боломжтой байдаг.

Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж авах нөхцлийг өөрчлөхгүй. Энэхүү тусламжийг авдаг нийт 6,146 бий. Бүгд авах боломжтой.

323 оюутан зуун оюутан шилдэг оюутны тэтгэлэг авдаг. Хэн нэгэн эрх мэдэлтний хүүхэд энэ тэтгэлгийг авч байна гэх хардлага байдаг. Энэ жил тийм явдал болгохгүй гэдгийг хэллээ.

Сайн дурын үндсэн дээр вакцины 3 дахь тунг хийж эхэллээ
Сайн дурын үндсэн дээр вакцины 3 дахь тунг хийж эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.