НАСА “Жэймс Вэбб” телескопын нэрийг өөрчлөхгүй гэдгээ дахин мэдэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НАСА “Жэймс Вэбб” телескопын нэрийг өөрчлөхгүй гэдгээ дахин мэдэгдлээ

NASA really, really won't rename Webb telescope despite community pushback

Өнөө цагийн хамгийн хүчтэй сансрын дурангийн нэрийг өөрчлөх хүсэлт, гомдлыг зарим одон орон, сансар судлаачид гаргажээ.

2002 онд НАСА-ийн экс ерөнхий администратор Шон О’Киф нь Жэймс Вэббийн төрийн үйлчилгээнд оруулсан хувь нэмэр, алдар гавьяаг нь үнэлэн өнөө цагийн хамгийн хүчтэй сансрын дуранг түүний нэрээр нэрлэсэн билээ.

О’Киф нэр оноохдоо сансрын нийгэмлэгтэй тухайн үедээ зөвшилцөөгүй өнөөдөр маргаан дагуулж буй шалтгаануудын нэг болсон аж. Жэймс Вэбб нь НАСА-гийн хоёр дахь ерөнхий администратораар ажиллаж байсан бөгөөд тус байгууллагыг ахлан удирдаж байх үед хүмүүсийг бэлгийн чиг баримжаагаар нь ялгаварлаж ажлаас нь халж байсан явдал маш ихээр гарсан гэгддэг. Удирдах албан тушаал хашиж байх үед хүнийг ялгаварлан гадуурхсан шийдвэр гаргаж байсан учир Жэймс Вэббийн нэрийг сансрын дурангаас салгахыг маш олон одон орон, сансар судлаачид хүсжээ. Нэрийн талаарх маргаан нь 2021 оны гуравдугаар сард “Scientific American” сэтгүүлд Прескод-Вайнштейн, Таттл, Уолкович, Норд гэсэн дөрвөн судлаач дурангийн нэрийг өөрчлөх саналтай байгаа талаарх нийтлэл хэвлүүлснээр эхэлсэн юм.

НАСА өөрийн түүхч Брайн Одомд Жэймс Вэбб ямар нэг байдлаар ялгаварлан гадуурхах үйлдэл гаргаж байсан НАСА-гийн ямар нэгэн бүртгэл бий эсэхийг хайж олохыг хүссэн. Тэрээр ямар ч нотлох баримт олоогүй тул 2021 оны есдүгээр сард НАСА-гийн ерөнхий администратор Билл Нелсон “дурангийн нэрийг солих шаардлагатай нотлох баримт олдоогүй” гэсэн товчхон мэдэгдэл хийсэн нь улам ч олон хүний дургүйцлийг хүргэв.

NASA Accused Of Hiding Evidence Of Homophobic Past Under James Webb |  IFLScience

Энэхүү олон нийтийн хүчтэй эсэргүүцэл дарамт шахалтаас болоод НАСА ахлах түүхчдэдээ Жэймс Е.Вэббийн түүхийг, тэр тундаа түүний удирдлага байх үеийн 1949-1952 оны хооронд ЛГБТ+ ажилчдыг халж байсан эсэхийг судлах даалгавар өгсөн. “Вэбб төрийн албан хаагчдыг бэлгийн чиг баримжаагаар нь халсан удирдагч эсвэл дэмжигч байсан гэсэн нотлох баримт олдсонгүй” гэж 11 дүгээр сарын 18-нд тус асуудлыг судалсан тайланд дурдсан байна. НАСА-гийн түүхч Брайн Одом тус мөрдөн байцаалтыг хаагдсан гэж үзэж буйгаа дурдсан бол НАСА-гийн зүгээс өөрсдийн тэргүүлэх Жэймс Вэбб Сансрын Дурангийн(JWST) нэрийг өөрчлөхгүй гэдгээ ийнхүү дахин мэдэгдлээ.

Гэсэн ч энэхүү мэдэгдлийг өнгөрсөн жил дурангийн нэрийг өөрчлөх хүсэлт гаргасан дөрвөн одон орон судлаач таагүй хүлээж авсан бөгөөд “НАСА хоёр нүүр гаргаж, Жэймс Вэббийн удирдлага дор өөр хүмүүсийн гаргасан амжилтыг түүнд нааж магтах мөртөө, түүний удирдлага дор гарсан алдаа дутагдлыг нь булзаарууллаа. НАСА-гийн дээд удирдлага зөвхөн өөрт ашигтай зүйлсээ түүвэрлэж байгаа нь шинжлэх ухаанч бус байна” гэжээ. Анхлан эсэргүүцсэн дөрвөн сансар судлаач эрдэмтнээс гадна өөр олон эрдэмтэн тус нэрийг солих санал бодолтой байгаа бөгөөд.

Үүнд нь:

Are we alone in the universe? Penn State program searches for intelligent  life in outer space - pennlive.com

Пенсильвани мужийн их сургуулийн одон орон судлаач Жейсон Райт “Тус шинэ мөрдлөгийн зорилго нь Вэбб ЛГБТ+ ажилчдыг халахыг дэмжсэн эсэхийг нотлох баримтыг олох явдал байв. Гэхдээ дурангийн нэр өөрчлөхөд энэ нь хангалттай хэмжээ хязгаар болж чадахгүй. Харин тус дурангийн нэр нь өнөөгийн бидний үнэ цэнийг тусгаж чадаж байгаа эсэх нь чухал” гэжээ. Мөн “Жэймс Вэбб нь одон орны судалгааны ирээдүйг төлөөлөх ёстой хүн биш гэдгийг мэдэхийн тулд түүнийг ЛГБТ+ хүмүүсийг ажлаас халж байсан эсэхийг батлах нотолгоог харах шаардлагагүй” гэж Америкийн одон орон судлалын нийгэмлэгийн (APAC) бэлгийн чиг баримжаа, жендерийн цөөнхийн хорооны хамтарсан дарга Ролф Даннер хэлсэн бөгөөд тус хорооны өөр нэг дарга МакКинли Брумбек нь “НАСА нь JWST-н нэрийг өөрчлөхгүй байгаад хувьдаа сэтгэл дундуур” байгаагаа илэрхийлжээ.

Хувь судлаачдаас гадна зарим шинжлэх ухааны нийгэмлэгүүд хүртэл арга хэмжээ авч эхэлжээ. Хатан хааны одон орон судлалын нийгэмлэг нь дурангийн бүтэн нэрийг бус харин JWST гэсэн товчлолоор ашиглах түр хугацааны бодлого гаргаад байна. Мөн Америкийн Астрономийн Нийгэмлэг (AAS) нь JWST гэсэн товчилсон үгийн лавлагааг заавал ч үгүй бичих шаардлагагүй гэж өөрсдийнхөө үндсэн бодлогоосоо зөрсөн шийдвэр хүртэл гаргав.

Жэймс Вэббийн удирдаж байх үеийн архивын мөрдөн байцаалтын талаар AAS болон APAC –н удалгүй болох хурлуудад хэлэлцэх нь гарцаагүй юм. Энэхүү нэрийн маргаан нь НАСА-д цаашид объектуудыг хэрхэн нэрлэх талаар хүчтэй нөлөө үзүүлж байна. Агентлаг нь даалгавар болон барилга байгууламжуудаа нэрлэх талаар дотоод удирдамжуудаа хянаж шинэчилсэн байна. Цаашид түүх, хууль эрх зүйн нарийн судалгаа хийж байж нэр сонгодог болох аж.

Эх сурвалж: https://www.nature.com/

Туулай жилийн дурсгалын зоос шинээр гарлаа
Туулай жилийн дурсгалын зоос шинээр гарлаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.