/2022.11.22/: Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны Харагчин хэмээх Усан туулай жилийг угтан “Туулай жил” 1 унцын 999 сорьцтой дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа.
Эрдэнэсийн сангаас 12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлж, 2021 онд “Үхэр жил”, 2022 онд “Бар жил” дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаж байв.
Энэхүү цуврал нь Монголын уламжлалт зурхайд дүрсэлснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлэг тэмдгийг барьсан бөгөөд уламжлалт зургийн аргаар зурж, бүтээснээрээ онцлог юм. Дурсгалын зоосыг орчин үеийн Smartminting технологиор урласан байна.
Зоосны мэдээлэл: 10’000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 31.1 гр жинтэй, 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 38.61 мм хэмжээтэй дурсгалын зоос.
Мөн Монголбанкнаас эрхлэн гаргасан болон франчайз дараах зооснуудыг шинээр худалдаалж байна. Үүнд: “Sweet silver rabbit” мөнгөн зоос, “Gilded Charming Tiger” мөнгөн зоос, “Year of the Rabbit 2023” алтан зоос, “Year of the Тiger 2022” алтан зоос, “Year of the Rabbit 2023” ялтсан мөнгөн зоос, “Year of the Тiger 2022” ялтсан мөнгөн зоос, “Монгол-Япон 50 жил” ялтсан мөнгөн зоос, “Монгол-Австрали 50 жил” ялтсан мөнгөн зоос, “Данзангийн доллар” ялтсан мөнгөн зоос. Эдгээр зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг coin.mongolbank.mn сайт болон 11-329677 дугаар утаснаас тодруулах боломжтой.
Зоосны мэдээлэл: 1’000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 31.1 гр жинтэй, 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 35 мм хэмжээтэй франчайз дурсгалын зоос.
Зоосны мэдээлэл: 1’000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 0.5 гр жинтэй, 999.9 сорьцтой алтаар үйлдвэрлэгдсэн, 11 мм хэмжээтэй франчайз дурсгалын зоос.
Зоосны мэдээлэл: “Туулай жил”, “Бар жил” франчайз дурсгалын ялтсан дэвсгэртүүд нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 5 гр жинтэй 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 150мм*65мм хэмжээтэй өнгөт дурсгалын зоос.
Монгол Улс, Япон улсын хооронд 1972 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтсон бөгөөд 2022 онд 50 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас санаачлан дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэртийг гаргаад байна.
Монгол Улс Австралийн Холбооны Улстай 1972 оны есдүгээр сарын 15-ны өдөр албан ёсоор дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2022 онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас санаачлан дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэртийг гаргаад байна.
Зоосны мэдээлэл: “Монгол-Япон 50 жил”, “Монгол-Австрали 50 жил” дурсгалын ялтсан дэвсгэртүүд нь 50 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 5 гр жинтэй 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 150мм*65мм хэмжээтэй өнгөт дурсгалын зоос.
“Данзангийн доллар” ялтсан мөнгөн дэвсгэрт
Данзангийн доллар нь 1921-1922 онд 50 цент, 1, 3, 5, 10, 25 долларын дэвсгэртийн цаасан мөнгийг Сангийн сайд Сол Данзангийн үед гаргахаар шийдвэрлэж хэвлүүлсэн боловч эргэлтэд орж амжилгүй байсаар хураагдан устгагдан, 1925 онд төгрөгөөр солигдож байсан түүхтэй.
Сүүлийн үед техник, технологийн хөгжилтэй зэрэгцэн дурсгалын зоосыг хэлбэр хийцийн хувьд олон төрлөөр үйлдвэрлэх болсны нэг нь ялтсан мөнгөн дэвсгэрт юм. Дурсгалын мөнгөн дэвсгэр нь цул цэвэр мөнгөөр хийгддэг бөгөөд дэвсгэртийн хоёр талд өнгөтөөр хэвлэх байдлаар хийгддэг шинэлэг загвар юм. “Данзангийн доллар” дурсгалын ялтсан дэвсгэрт нь 1 долларын нэрлэсэн үнэтэй 5 грамм жинтэй 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 150мм*65мм хэмжээтэй өнгөт дурсгалын зоос.
Эдгээр зоосыг худалдан авахыг хүсвэл Монголбанкны дурсгалын зоосны цахим хуудас болох coin.mongolbank.mn хаягаар орж худалдан авах боломжтой.
Эх сурвалж: Монголбанк