Нүүрсний экспорт өмнөх оноос 71 хувиар өсжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний экспорт өмнөх оноос 71 хувиар өсжээ

/2022.11.15/: Арваннэгдүгээр сарын 4-өөс 10-ны өдрүүдэд 6,126 автомашин, 1549 чингэлэг нийт 893.8 мянган тонн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Оны эхнээс 24,379.1 мянган тонн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 71 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Энэ хугацаанд 16 автомашин, 96 чингэлэг зэсийн баяжмал экспортолжээ. Оны эхнээс 1,217.5 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 1.5 хувийн өсөлттэй байна.

913 автомашин, 1023 чингэлэг төмрийн хүдэр, баяжмал хилээр гарчээ. Одоогийн байдлаар нийт 4,059.5 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 40 хувиар буурчээ.

Монгол банк энэ сарын 10-ны өдөр хүртэл нийт 18.25 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 135.4 хувь, зэсийн баяжмал 100.4 хувь, төмөр 80.3 хувь, алт 91.3 хувь, газрын тос 55.8 хувь, цайр 121.9 хувь, хайлуур жонш 45.9 хувь тус тус байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилдээ гологддог төр байж болохгүй
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилдээ гологддог төр байж болохгүй
 
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.