“Тогтвортой эдийн засагтай, хөгжингүй улсууд ч гэсэн ОУВС-аас зээл авч байна“
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тогтвортой эдийн засагтай, хөгжингүй улсууд ч гэсэн ОУВС-аас зээл авч байна“

/2022.11.10/ УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Хуралдаанаар 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Олон улсын валютын сангийн хөтөлбөрт жилд 15 улс хамрагддаг байсан. Харин цар тахал, дайны нөхцөл байдлын улмаас тус сангийн гишүүн орнуудын 3/1 нь хөтөлбөрт хамагдахаар санал тавьчхаад байж байна. Одоогоор 44 орон хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдсан байгаа бол нэмээд 20 улс зээл авах хүсэлтээ тавьчихсан байна.

Үүнд дотор тогтвортой эдийн засагтай гэж тооцогддог, төсөөлж байгаагүй хөгжингүй улс орнууд хүртэл багтсан байгаа. Вьетнам улс дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай оронд тооцогддог байсан бол өнөөдөр хүндрэлтэй нөхцөл байдалд байна. Том улсуудын эдийн засаг ч гэсэн хүндэрч байна. Тиймээс Олон улсын валютын сангийн хөтөлбөр гэдэг аймшигтай зүйл биш. Тодорхой нөхцөлтэйгөөр нэн хөнгөлөлттэй зээл олгодог сан юм гэв.

Тавдугаар сараас хойш 354 байршилд хашаа, хайс чөлөөлжээ
Тавдугаар сараас хойш 354 байршилд хашаа, хайс чөлөөлжээ
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.