/2022.11.04/: Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Кремлийг "эрчим хүчний террорисм"-ийг ашиглаж байна гэж буруутгав.
ОХУ эрчим хүчний сүлжээнд халдсаны улмаас одоогийн байдлаар 4.5 сая хүн цахилгаангүй байна гэж Зеленський мэдэгдэв.
Сүүлийн хэдэн долоо хоногийн туршид Орос Украины эрчим хүчний байгууламжууд руу олон удаа пуужин болон дроноор амжилттай довтлоод байгаа билээ.
Дайны талбарт хэд хэдэн хүнд ялагдал хүлээсний дараа Орос улс сүүлийн хэдэн долоо хоногт фронтын шугамаас алслагдсан хотуудын цахилгаан эрчим хүчний дэд бүтцэд халдах болсон юм.
Ерөнхийлөгч Зеленськийн хэлснээр, сүүлийн нэг сарын дотор тус улсын цахилгаан станцуудын гуравны нэг нь сүйрсэн байна.
Үүний үр дүнд Украйны засгийн газар эрчим хүчээ шууд хэмнэхээс өөр аргагүйд хүрчээ.
Ерөнхийлөгч Зеленський пүрэв гарагт хэлсэн үгэндээ “Өнөө шөнө 4.5 сая орчим хэрэглэгч эрчим хүчний хэрэглээнээс түр хугацаагаар тасарлаа гэв.
Тэрээр хэлэхдээ, "ОХУ эрчим хүчний дэд бүтцийг онилж байгаа нь Оросын арми фронтын шугамд төдийлөн амжилт гаргаж чадахгүй байгаа болон "сул дорой байгаагийн" шинж юм гэв.
Тэд Украиныг дайны талбарт ялж чадахгүй учраас манай ард түмнийг ийм аргаар сөхрүүлэхийг оролдож байна” гэж мэдэгджээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины эрчим хүчний дэд бүтцийг онилж байгаагаа нуугаагүй байна.
Херсон мужид оросуудын томилсон удирдах албан тушаалтан Кирилл Стремусов Оросын хэвлэлд мэдээлснээр Москва тус бүсээс цэргээ татах "магадлалтай" байна гэжээ.
Нэрээ нууцлахыг хүссэн барууны албаны хүний хэлснээр Оросын ихэнх командлагч нар хотоос хэдийнэ гарсан байна.
Үүнээс гадна BBC-ийн олон улсын харилцааны сурвалжлагч Пол Адамс, банкууд хоосорч, музейнүүд дээрэмдүүлсэн гэх мэдээлэл байна гэв.
Эзлэн түрэмгийлэгчид мөн хэдэн долоо хоногийн турш олон мянган энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин хэлэхдээ, Украины цэргүүд өмнөд хотыг эргүүлэн авах "чадвартай" нь батлагдсан гэв.
Эх сурвалж: ВВС