Б.Пүрэвдорж: Жагсаалд Дорнодоос хүртэл иргэд ирж оролцоно гэдгээ илэрхийлсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: Жагсаалд Дорнодоос хүртэл иргэд ирж оролцоно гэдгээ илэрхийлсэн

/2022.11.04/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ. Тэрээр:

-Өчигдрийн чуулганы хуралдаанаар миний бие ирэх мягмар гарагт ахмадуудтайгаа хамт төв талбайд жагсаал зохион байгуулах талаар ярьсан. Үүнийхээ дараа пост хийхэд сэтгэгдэл хэсэгт 300 гаруй хүн хариулт өгсөн. Энэ жагсаалд бүгд ирээрэй гэж уриалмаар байна. Миний жагсаал бол Монгол Улсын түүхэнд анх удаагаа ард иргэдийнхээ төлөө хууль батлуулахын тулд хийж буй үйл ажиллагаа болж буйгаараа онцлог юм.

Өчигдөр үг хэлсний дараа Х.Нямбаатар сайд ирээд "Чиний жагсаалын аюулгүй байдлыг хангаж ажиллая" гэж ярьж байна лээ. Үүнд нь талархаж байна. Гэхдээ жаахан доромж маягтай хандаж байна лээ. Тиймээс олуулаа ирээд энэ жагсаалд оролцоорой гэж ард иргэддээ хэлье. Дорнод аймгаас хүртэл ирж жагсаалд оролцох гэж байгаа иргэн бий.

Жагсаал маш даруухан болно. Маш цөөхөн хүн үг хэлнэ. Эхний удаад бид цөөхүүлээ байсан ч УИХ-аар хуулиа батлуулахын тулд хамтдаа тэмцэж эхлэх хэрэгтэй гэв.

ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.