Монголын боксчид дэлхийн цомоос найман медалийн болзол хангажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын боксчид дэлхийн цомоос найман медалийн болзол хангажээ

/2022.11.04/: Герман улсад сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн арваннэгдүгээр сарын 2-5-нд болж байгаа бөгөөд манай улсаас дасгалжуулагч Ц.Даваацэрэн, Ж.Еркиний удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөж байна.

Дэлхийн цомын рингэнд гарсан монгол тамирчдын сонин сайхнаас сонордуулахад эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд М.Энхжаргал, 60 кг-д Г.Бадмаараг нар алтан медалийн төлөө тулалдах бол 54 кг-д Э.Мичидмаа мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө. Тэгвэл 50 кг-ын жинд Н.Оюун-Эрдэнэ тулаанаа дуусгасан бөгөөд тэрбээр хүрэл медаль хүртжээ.

4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Тэгвэл тэмцээний эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Даваадорж, 57 кг-д Х.Энх-Амар, 60 кг-д О.Тулга, Т.Энхтөр нар хүрэл медалийн болзол хангасан байна. Ийнхүү дэлхийн цомыг зорьсон Монголын есөн ширэн бээлийтнээс найм нь медальтай ирэх нь тодорхой болов.

Эх сурвалж: БТСУХ

ЧУУЛГАН: Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
ЧУУЛГАН: Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.