Оросуудын бэлгийн хүчирхийллийн хэргүүдийг илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросуудын бэлгийн хүчирхийллийн хэргүүдийг илрүүлжээ

Russia invades Ukraine — live updates from Suspilne 2.0 suspilne.media

/2022.11.03/: "Украины мөрдөн байцаагчид шинээр чөлөөлөгдсөн тосгонуудад Оросууд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргүүдийг илрүүлжээ" гэх CNN-ийн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Украйны Херсон мужид цагдаа, прокурор хоёр хамтдаа хотоос хотод өдөр бүр хаалга бүрийг шагайж байна. Шавар шавхай болсон гудамжаар явцгааж, их бууны цохилтод өртсөн байшингуудын хажуугаар өнгөрч, тэнд үлдсэн хүмүүсийг хайж байгаа нь тэр. Энэ хоёр хүн бол Ураины нийслэл Киевээс тусгай үүрэг гүйцэтгэхээр ирсэн алба хаагчид юм.

Ээж охин хоёр хашаандаа гарч ирэв. Прокурор Александр Клещенко "Бид бэлгийн гэмт хэргийн талаарх нотлох баримт хайж байна" гэж өнөөх хоёр хэллээ.

Аравдугаар сарын эхэн хүртэл тус улсын энэ нутаг дэвсгэрийг Оросын цэргүүд эзэлсэн юм. Шатсан машинууд тариалангийн талбай дээр хог болон үлджээ. "Z" үсэг нь Оросын цэргүүдийн ашигладаг тэмдэг бөгөөд шатсан машин, хананууд дээр байх аж.

Дайны шарх эндээс гүн гүнзгий мэдрэгдэнэ. Орос улс Украиныг байлдан дагуулахдаа бэлгийн хүчирхийллийг "дайны зэвсэг" буюу зориудаар "цэргийн стратеги" болгон ашигласан гэж НҮБ-ын мөрдөн байцаагчид мэдэгдсэн юм. Тэд виагра биедээ авч явсан Оросын цэргүүдийн талаарх мэдээллийг хүртэл гаргаж байв.

Харин Оросын эрх баригчид Украинд дайны гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж буйг үгүйсгэсээр байгаа юм.

No description available.

Киевийн баг Херсон мужид ажилласан хоёр долоо хоногийн хугацаанд бэлгийн хүчирхийллийн зургаан хэргийг баримтжуулж чадсан байна. Гэвч бодит тоо нь хамаагүй илүү байх боломжтой гэж тэд үзэж байгаа аж.

56 настай Татьяна өөрийгөө хохирогчдын нэг гэж хэлжээ. CNN түүний хувийн мэдээллийг хамгаалахын тулд түүний овог болон тосгоны нэрийг нууцлав.

Хагархай шилний дээгүүр алхаж байхдаа тэрээр бидэнд ахынхаа гэрийг үзүүлж, наймдугаар сарын 26-ны өдөр Оросын хоёр цэрэг тэдний хаалгаар хүчээр нэвтрэн орсон тухай ярьсан юм.

"Тэд эдгээр өрөөнүүдийг тойрч үзэн хэсэг алхсан. Тэгээд нэг нь тэнд үлдэж, нөгөө нь одоо бидний байгаа өрөөнд намайг оруулж, биеийн элдэв хэсгүүдэд хүрч эхэлсэн."

"Би түүнд "би чамаас хамаагүй ахмад хүн, өөр залуу охидыг хай" гэж хэлсэн" гэв.

Тэр түүнийг хувцасны шүүгээнд нааж, хувцсыг нь урж хаяжээ. "Би уйлж, түүнээс болиоч гэж гуйсан ч юуг ч өөрчилж чадаагүй. Тухайн үед надад амьд үлдэх тухай л бодогдож байсан" гэж тэр хэлэв.

"Тэр цэрэг болсон явдлын талаар хэнд ч дурсахгүй байхыг сануулсан. Би энэ талаар нөхөртөө хэлж чадаагүй. Гэхдээ би үеэлдээ хэлсэн чинь нөхөр мэдчихсэн. Тэр чи надад бүхнийг үнэнээр нь хэлэх ёстой байсан юм гэж хэлсэн" гээд хохирогч эмэгтэй нулимс дуслуулан ярьлаа.

Live updates: Russia's war in Ukraine

"Би болсон явдалд маш их ичдэг. Энэ бүхэн дуусахад намайг мэддэг бүгд үхсэн байгаасай гэж хүртэл боддог. Гадаа гарахаасаа ч ичиж, ухаан мэдрэлгүй гэртээ гурван өдөр хоносон. Дараа нь би ер бусын эр зориг гаргаж, Оросын цэргийн командлагчтай уулзсан".

“Захирагч шуурхайлан ангийн даргыг олсон. Тэр надтай уулзахаар ирээд “Би түүнийг хатуу шийтгэсэн, эрүүг нь хугалсан, гэхдээ чи буудан хороох гэх мэт хамгийн хүнд шийтгэлийг хүсэж байна уу? Эсвэл чи энэ ялыг эсэргүүцэж байна уу? гэж асуухад нь “Би дургүйцэхгүй, болдог бол бүгдийг нь буудчихаасай” гэж хэлсэн" гэв.

Прокурор Клещенко, цагдаагийн ажилтан Александр Свидро нар бэлгийн гэмт хэргийн нотлох баримтыг чамбайлан хайж байгаа ч хаа ч явсан аймшигт байдалтай тулгардаг байв.

Эдгээр чөлөөлөгдсөн тосгонуудын бараг бүх барилга дайны улмаас эвдэрч олон байшин нуранги болон нуржээ.

CNN-ий баг мөрдөн байцаагчдыг дагалдан ирсэн өдөр Била Крыницца хотод хүнсний тараах материал хүлээж байсан олон хүн прокурорыг тойрон бүчсэн юм.

Цугласан хүмүүс Орос, Украины аль нь ч бидэнд туслалгүйгээр хэдэн сарын турш хаясан хэмээн хашгирч байв.

No description available.

Украйны цэргүүд зуны сүүлээс Оросын түрэмгийллийн эхний өдрүүдээс хойш эзэмшиж байсан хэдэн зуун хавтгай дөрвөлжин миль газар нутгийг бага багаар эргүүлэн авчээ.

In newly liberated villages, Ukrainian investigators uncover horrific claims  of Russian sexual violence

Ээж, охин хоёрын хөрш 71 настай Вера Лапушняк өөрийн эрхгүй уйлна. "Оросууд анх ирэхдээ эелдэг байсан" гэж тэр хэлэв.

"Тэд биднийг хамгаалахаар ирсэн гэж эхэндээ хэлсэн. Гэхдээ хэнээс, яагаад хамгаалж байгаа гэдгийг бид мэдээгүй" хэмээлээ.

Түүний нөхөр нь мотоциклийн ослоор 30 гаруй жилийн өмнө нас барсан бөгөөд хүү нь Оросын түрэмгийллийн дараа удалгүй цэрэгт явжээ. Хэдэн сарын дараа Украйны цэргүүд тосгоныг нь чөлөөлсний дараа эмэгтэй буцаж гэртээ иржээ.

"Би одоо хаана унтахаа мэдэхгүй байна. Цонх, хаалга байхгүй. бүх зүйлс нурчихсан байна" гэж тэр нулимс дуслуулан хэлэв.

Тэр бидэнд гэрийнхээ дотор хэсгийг харуулахад түүний унтлагын өрөөний тааз нуржээ. Тэр ороо нүүлгэж, цонх нь бүрэн бүтэн хэвээр байгаа цорын ганц өрөөнд зөөж оруулжээ.

"Толгой дээр минь тааз уначихгүй байхын тулд ороо хаана тавихаа мэдэхгүй байна. Хэрвээ тааз унаж, намайг алвал илүү дээр байх ядаж л зовохгүй үхнэ. Гэхдээ би хүүтэйгээ дахин уулзмаар байна” гэх аж.

No description available.

Урт өдрийн төгсгөлд нар жаргах үед хоёр хүний бүрэлдэхүүнтэй баг Нововознесенске тосгонд хүрэлцэн ирж, Оросын цэргүүд хүчингийн хэрэг үйлдсэн гэх дахин хоёр хэргийг илрүүлжээ. Маргааш нь тэд дүгнэлтээ өгөхөөр Киевт буцна.

Мэдээжийн хэрэг, эдгээр мэдэгдлүүдийн ихэнхийг нотлох боломжгүй юм. Одоогоор тус баг тайлангаа гаргаж байгаа бөгөөд мөрдөн байцаагчид ирээдүйд хэрэгтнийг яллах боломжтой гэж найдаж ажлаа үргэлжлүүлсээр байна.

НҮБ Украинд 4-82 насны хүмүүсийн эсрэг "бэлгийн болон жендэрт суурилсан хүчирхийлэл" үйлдсэн хэргүүдийг шалгасан гэж мэдэгдэв. НҮБ-ын мэдээлснээр есдүгээр сарын байдлаар 43 эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Цагдаагийн ажилтан Свидро хэлэхдээ бэлгийн хүчирхийллийн ихэнх тохиолдол далд байгаа бөгөөд бүртгэгдээгүй байна гэв.

Эх сурвалж: CNN

Ц.Даваасүрэн: Дундаж давхаргын иргэдээ орлогын албан татвар нэмэх нэрээр ядууруулж болохгүй
Ц.Даваасүрэн: Дундаж давхаргын иргэдээ орлогын албан татвар нэмэх нэрээр ядууруулж болохгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.