Элон Маск Твиттер компанийн ажилчдын тэн хагасыг халах төлөвлөгөөтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элон Маск Твиттер компанийн ажилчдын тэн хагасыг халах төлөвлөгөөтэй байна

Elon Musk plans to eliminate half of Twitter jobs to cut costs: Sources |  The Straits Times

Твиттер компанийг 44 тэрбум ам.доллараар худалдан авсан тэрбумтан Элон Маск компанийн зардлыг танах ажлын хүрээнд нийт ажилчдын тэн хагас буюу 3700 орчим хүний орон тоог цомхотгох төлөвлөгөөтэй байна гэж компанийн дээд удирдлагад ойр байдаг эх сурвалжаас мэдэгджээ.

Зөвхөн дээд удирдлагын хүрээнд яригдсан энэ төлөвлөгөөний талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж ам алдсан бөгөөд цомхотголд өртөж байгаа ажилтнуудад энэ 7 хоногийн баасан гарагт энэ талаар мэдэгдэх учиртай байжээ. Мөн одоогийн байдлаар тус компанийн ажилтнууд оффис, гэрийн алинаас нь ажиллаж байгаа нөхцлийг өөрчилж, үнэхээр хүндэтгэх шалтгаантай цөөн тохиолдлоос бусад үед дан оффисоор ажиллаж байх шийдвэр гаргахаар зэхэж байгаа гэнэ.

Элон Маск болон түүний зөвлөхүүд Твиттерийн Сан Франциско дахь оффист уулзалдаж, орон тоо цомхотгох, компанийн бодлого журмуудыг өөрчлөх болон өөр бусад олон асуудлаар байр сууриа солилцож, боломжит хувилбаруудыг ярилцаж байгаа аж. Тиймээс одоогийн яригдаж байгаа 3700 гаруй ажлын байр нэмэгдэх, эсвэл хасагдах ч магадлалтай юм. Уулзалтын үеэр ажлаас халагдсан хүмүүст 2 сарын турш гэнэт халагдсаны тэтгэмж өгөх санал мөн гарсан гэж эх сурвалжууд мэдэгджээ.

Elon Musk plans to eliminate half of Twitter jobs in cost-cutting drive -  Los Angeles Times

Энэ талаар тодруулхаар Блүүмберг сувгийн сэтгүүлч Твиттер компанийн хэвлэл мэдээллийн албатай холбогдсон ч тэд ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан хариу өгсөн байна.

Ерөнхийдөө бол Элон Маск байгаагаас нь өндөр үнэлж авсан компанийнхаа зардлыг хэрхэн танах вэ гэдэг асуудлаар толгой гашилгаж байгаа нь гарцаагүй юм. Анх худалдан авалтын талаар яриа гарахад Элон Маск Твиттерийн нэгж хувьцаанд 54,2 ам.доллар төлөхөд бэлэн гэж мэдэгдэж байсан ч төд удалгүй бирж дээр тус компанийн хувьцаа унаснаар тэрээр наймаанаасаа түр түдгэлзэж, Твиттерийн удирдлагууд хуурамч хаягнуудын талаар түүнд худал мэдээлэл өгч, төөрөгдүүлсэн хэмээн хэл ам гаргаж эхэлсэн билээ. Улмаар Твиттер компани түүнийг шүүхэд өгч, компанийн нэр хүндэд халдаж байгаа үйлдлээ зогсоохыг шаардсан бөгөөд сүүлийн хэдэн долоо хоногт тэрээр худалдан авалтын талаар огт ам нээхгүй суусны эцэст тохироог хүлээн зөвшөөрч, худалдан авалтыг эцэслэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Ийнхүү өнгөрсөн Мягмар гарагт талууд эцсийн байдлаар тохироонд хүрчээ.

Маск компанийн удирдлагыг гартаа авмагцаа гүйцэтгэх захирал Параг Агравал, санхүү эрхэлсэн захирал Нэд Сигал, хуулийн хэлтсийн ахлахууд болох Вижаяа Гадде, Шон Эджет тэргүүтэй удирдлагын багийг халснаар тус компанид цомхотгол хийгдэх нь бараг тодорхой болж ирсэн гэхэд хилсдэхгүй. Тэдний араас маркетинг эрхэлсэн захирал Лесли Бернард, хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан захирал Сара Пэрсонэт, глобал харилцагчдын шийдэл эрхэлсэн дэд ерөнхийлөгч Жан-Филипп Мэхоу нар мөн ажлаа өгөөд байна.

Elon Musk plans to eliminate half of Twitter jobs to cut costs - The Hindu  BusinessLine

Маск олон нийтийн сүлжээн дэх хаягнууд дээрээ товч танилцуулга (bio text)-аа “Chief Twit” буюу “Ерөнхий твиттерч” гэсэн байгаа нь тэрээр нэг хэсэгтээ гүйцэтгэх захирлын албан тушаалыг түр гүйцэтгэх нь гэсэн таамаглал үүсгээд байгаа. (Өнөөдрийн байдлаар түүний Твиттер дэх bio text нь “Twitter Complaint Hotline Operator” гэсэн байна). Мөн компанийн удирдах зөвлөлийг тарааж, өөрөө ганцаараа удирдлагыг гартаа аваад байгаагаа түр зуурынх гэж мэдэгдээд байгаа юм.

Өнгөрөгч амралтын өдрүүдээр дэд ерөнхийлөгч нар, зарим захирлуудын орон тоог цомхотгохоор болсон ба алба, хэлтсүүдийн захирлуудад өөрсдийн хариуцсан хэсгээс цомхотгох боломжтой албан тушаалын жагсаалт гаргаж өгөхийг хүссэн гэдгийг мөн ойрын эх сурвалжууд онцолжээ.

Мөн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багуудад орон тоогоо 50%-иар бууруулах даалгавар өгсөн бөгөөд Тесла компанийн удирдлагын түвшний ажилтнууд болон инженерүүд дээрх жагсаалтыг давхар хянаж байгаа аж. Тэд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багийн ажилтны талаар шийдвэр гаргахдаа Твиттер программын эх кодыг шинжилж, тухайн ажилтан код бичихэд хэр үүрэг гүйцэтгэсэн, ажлын ач холбогдол, зарцуулсан цаг зэргийг шалгуур үзүүлэлт болгож байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэлгээний ажилд Теслагаас гадна Твиттерийн менежерүүд ч оролцож байгаа мэдээлэл байна.

Твиттерийг авч байхдаа тэрээр компанийн ажилчдын 75%-ийг цомхотгоно гэж томоохон хувьцаа эзэмшигчдэд ам алдсан ч, удалгүй үүнийгээ үгүйсгэж, том хэмжээний цомхотгол хийхгүй гэж хэлж байв. Харин компанийг авснаасаа хойш Маск компанийн цөм бүтээгдэхүүнд голлон анхаарахаа мэдэгдэж, “Программ хангамжийн инженерчлэл, серверийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний дизайн бол компанийн тэргүүлэх чиглэл” гэж жиргэжээ.

Эх сурвалж: bloomberg

Б.Жавхлан: Ц.Даваасүрэн гишүүн худлаа шударга үнэний туйл болоод гүйгээд байна
Б.Жавхлан: Ц.Даваасүрэн гишүүн худлаа шударга үнэний туйл болоод гүйгээд байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.