Улаан хоолойн хорт хавдрын эмчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаан хоолойн хорт хавдрын эмчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна


/2022.10.31/: ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зохицуулагдах улаан хоолойн хорт хавдрын эмийн эмчилгээг 643 мянган төгрөг, мэс заслын тусламж, үйлчилгээнд ашиглагдах багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 2.5–10.7 сая төгрөг бөгөөд үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан ажиллаж байна.

Энэ оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 154 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 632 сая төгрөгийн санхүүжилтийг олгожээ.

Даатгуулагч та ходоодны хорт хавдрын тусламж, үйлчилгээг Хавдар судлалын үндэсний төв, УНТЭ, УХТЭ, Грандмед, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг зэрэг ЭМД-тай гэрээтэй төрийн болон хувийн хэвшлийн 23 эрүүл мэндийн байгууллагаас авах боломжтой.

Энэхүү тусламж, үйлчилгээг авахдаа ЭМД-аа бүрэн төлсөн байх шаардлагатай бөгөөд даатгалаа бүрэн эсэхийг доорх QR кодыг уншуулан хялбархан шалгах боломжтой.

Эх сурвалж: ЭМЯ

Баруун босоо тэнхлэгийн 745 км авто замыг бүрэн ашиглалтад орууллаа
Баруун босоо тэнхлэгийн 745 км авто замыг бүрэн ашиглалтад орууллаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.