Зеленський: Оросын галзуурал энд л хамгийн тод харагдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зеленський: Оросын галзуурал энд л хамгийн тод харагдаж байна

A Ukrainian tank advances in Bakhmut

/2022.10.27/: Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Оросын командлагчдын зүүн хэсгийн Бахмут хотыг эзлэн авах оролдлогыг "галзуурал" гэж буруутгав.

Донецк мужид оршдог, дайны өмнөхөн 70 мянган хүн амтай энэ хот хэдэн сарын турш Оросын дайралтын төв байсаар ирсэн.

"Оросын командлалын галзуурал энд л хамгийн тод харагдаж байна" гэж ноён Зеленський Киевээс хэлсэн үгэндээ дурьдав. Өдөр болгон, хэдэн сарын турш тэд хүмүүсийг үхэлд хүргэж, их бууны цохилтыг хамгийн дээд түвшинд төвлөрүүлж байна. Энэ хотыг авах нь Оросын хувьд бэлгэдлийн ялалт болно" гэв.

Шинжээчдийн үзэж байгаагаар тус хот нь цэргийн ач холбогдол багатай ч хэрэв сүйрвэл бусад хотууд руу Оросын их бууны дайралт очих боломжтой болох бөгөөд Москвагийн цэргүүд ухарч байгаа нөхцөл байдлыг өөрчлөх боломжтой болох аж.

Пригожин признал создание группы "Вагнер" в 2014 году - РИА Новости,  26.09.2022

Бүс нутаг дахь Оросын жирийн цэргүүдийг Вагнерийн хагас цэрэгжүүлсэн хөлсний цэргүүд дэмжиж байгаа гэх мэдээлэл байна. Тус бүлгийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин хотыг улс төрийн шагнал болгон авахыг хүсч байсан гэдэг.

Ням гарагт хөлсний цэргийн дарга Оросууд Бахмут руу давших явц удаашралтай байгааг хүлээн зөвшөөрч, цэргүүд өдөрт 100-200 метр л урагшилж байна гэж мэдэгдэв.

"Манай ангиуд дайсны хамгийн ширүүн эсэргүүцэлтэй байнга тулгарсаар байгаа бөгөөд дайсан маш сайн бэлтгэгдсэн, урам зоригтой, итгэлтэй, эв найрамдалтай ажиллаж байна" гэж Пригожин мэдэгдэлдээ дурджээ. "Энэ нь манай дайчдыг урагшлахад саад болохгүй, гэхдээ хэр удаан үргэлжлэх талаар би хэлж чадахгүй байна" гэв.

Ширүүн дайралтуудыг үл харгалзан ноён Зеленський Украины цэргүүд байр сууриа барьж байна гэж хэлээд түүний цэргүүдийг "баатрууд" хэмээн магтлаа.

Украины арми мөн өмнөд хэсгээр Херсон руу урагшилсаар байгаа бөгөөд ОХУ энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг тушаасан байна.

Зеленський давшилтын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч түүний цэргүүд "фронтын хаа сайгүй байр сууриа бэхжүүлж, эзлэн түрэмгийлэгчдийн чадавхийг бууруулж, логистикийг нь сүйтгэж байна" гэжээ.

Гэвч Киевийн албаны хүмүүс Оросын цэргүүд хотын эргэн тойронд хамгаалалтаа мөн бэхжүүлж эхэлж байна гэж анхааруулж байгаа бөгөөд радиогийн мэдээлснээр хамгаалалтыг бэхжүүлэхийн тулд шинээр "дайчлагдсан" орос цэргүүдийг илгээсэн байна.

Арестович мягмар гарагт Оросын нэг ч цэрэг хотыг орхин гарахаар бэлдээгүй гэж хэлээд "Хэрсоны төлөө хамгийн хүнд тулаан болно" гэж таамаглаж байгаагаа хэлжээ.

Зүүн Луганск мужийн Оросыг дэмжигч засаг захиргааныхан Украины цэргүүд тухайн бүсэд дахин давшиж эхэлсэн тухай мэдэгдэв. Энэ оны эхээр Оросын мэдэлд очсон Креминна, Сватове хотуудын эргэн тойронд ширүүн тулаан болж байна гэжээ.

Эх сурвалж: ВВС

Б.Энхжаргалан: Бид мөрийтэй тоглоогүй, кашиш гэдэг бодисын талаар нэг ч зүйл яригдаагүй
Б.Энхжаргалан: Бид мөрийтэй тоглоогүй, кашиш гэдэг бодисын талаар нэг ч зүйл яригдаагүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.