ТЦА: Осол гаргасан жолооч ЦАГДАА байсан гэдэг нь ХУДАЛ мэдээлэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЦА: Осол гаргасан жолооч ЦАГДАА байсан гэдэг нь ХУДАЛ мэдээлэл

/2022.10.24/: Өнөөдөр буюу энэ сарын 24-ний өдрийн 06:40 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 25 дугаар эмийн сангийн уулзвараас 10 дугаар хороолол явах замд "Toyota Prius-20" маркийн автомашины жолооч "Г" нь явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан билээ.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн ослыг үйлдсэн жолооч нь цагдаа алба хаагч байсан талаар мэдээлж байгаа юм. Тэгвэл уг мэдээлэл нь худал бөгөөд осол гаргасан иргэн цагдаагийн алба хаагч биш хэмээн холбогдох албаны хүмүүс мэдээллээ. Одоогоор хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байгаа аж.

Image

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл: Худал мэдээлэл тараах

Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Герман зэрэг орнуудаас 1 доллараар эм авахаар болжээ
Герман зэрэг орнуудаас 1 доллараар эм авахаар болжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.