Д.Тогтохсүрэн: УИХ-ын дэд даргын томилгоог ирэх долоо хоногт хэлэлцэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: УИХ-ын дэд даргын томилгоог ирэх долоо хоногт хэлэлцэнэ

/2022.10.24/ УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж 2 асуудал хэлэлцжээ.

Тодруулбал,

  • Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
  • Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцсэн байна.

Улмаар, Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй овоолгыг ашиглахтай холбоотой асуудалд УИХ-аас тогтоол гаргах шаардлагагүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар өөрийнхөө хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн байна.

Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ шийдвэрлэсэн байдаг. Тиймээс тус хуулийн явц, Боловсролын ерөнхий хуулийг концепци тус бүрээр нь бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргасан байна. Тухайлбал, ажлын хэсгийг шинэчлэн баталж, олон дэд ажлын хэсгүүдийг татан буулгаж, нэг ажлын хэсгээр ажиллахаар болсон байна. Мөн Судалгааны их сургуулийг Их, дээд сургуулийн хуультай нэгтгэх, Хүмүүнлэг боловсролын хуулийг Ерөнхий боловсролын хуультай нэгтгэх нь зүйтэй гэж үзжээ. Хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар батлахаар ажиллана гэж МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.

Мөн тэрээр "УИХ-ын дэд даргын томилгоотой холбоотой асуудлыг дараагийн бүлгийн хурлаар хэлэлцэнэ. Учир нь намын дүрмийн дагуу намын УЗ хуралдаж шийднэ. УИХ-ын дарга гадаад томилолттой байгаа. Тиймээс ирэх долоо хоногоос хэлэлцэх байх" гэв.

Gold’s Gym-ийн үүсгэн байгуулагч өөр 5 хүний хамт амь үрэгджээ
Gold’s Gym-ийн үүсгэн байгуулагч өөр 5 хүний хамт амь үрэгджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.