/2022.10.24/: Ирэх онд төрийн албан хаагчдад олгох цалин, урамшууллын хувьд дараах дөрвөн төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Улсын хэмжээнд /хот болон орон нутагт/ :
- Төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалинг нэг суурьтай болгоно.
- 165 төрлийн ялгаатай цалингийн системтэй байсныг 20 төрлийн ялгаатай болгож байна.
- Төрийн албан хаагчдын ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгодог болгож өөрчилнө. Одоогоор 5-10, 10-15 гэсэн жилээр энэхүү нэмэгдлээ авдаг.
- Энэ өөрчлөлтийг хийснээр 1 жил ажиллавал 1 хувь, 2 жил ажиллавал 2 хувь, 3 жил ажиллавал 3 хувь гэх мэт нэмэгдэж тооцогдоно.
- Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй болон байгууллагын туслах чиг үүргийг хэрэгжүүлж буй ердийн ТҮ-ний ажилчдын цалинг 6-8 хувиар нэмэгдүүлэхээр оруулж ирж байгаа аж.
Нэмэлтээр орон нутагт хэрэгжих:
- Төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл өгөх боломжтой болж байна. Орон нутгийн суурь зардал дээр нь 20 хувиар тооцож улсын төсвөөс олгох, үлдсэн 80 хувийг нь тухайн орон нутгийн төсвөөс олгох боломжтой.
Дээрх арга хэмжээнүүдэд 168 мянга орчим төрийн албан хаагчид хамрагдах юм.