НӨАТ: III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨАТ: III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ

/2022/.10.24/ 2022 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголтыг аравдугаар сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ.

Иргэд НӨАТ-ын буцаалтаараа татвараа төлж болох бөгөөд Татварын ерөнхий газраас аравдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд иргэдийн дунд татвараа төлөх эсэх талаар санал асуулга явуулж, асуулгын дүнг нэгтгэн дүгнэсний дараа буцаалт авах иргэдийн мэдээллийг Төрийн сан руу шилжүүлэх юм.

НӨАТ-ын буцаан олголтоор дараах татваруудыг төлөх боломжтойг Татварын ерөнхий газраас мэдээлж байна. Тухайлбал,

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр /газар эзэмшигч/
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
  • 2022 оны IV улирлаас эхлэн Авто зам, замын байгууламж ашигласны татварыг төлөх боломжийг бүрдүүлжээ.
Шатрын их мастер А.Энхтуул Унгарт түрүүлжээ
Шатрын их мастер А.Энхтуул Унгарт түрүүлжээ
 
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.