Налайх дүүргийн эмч нар тархины мэс заслыг амжилттай хийжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Налайх дүүргийн эмч нар тархины мэс заслыг амжилттай хийжээ

/2022.10.24/: Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч нар Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн гавал, тархины мэс заслын багийнхантай хамтран дүүрэгтээ анх удаа "Тархины хатуу хальсан доорх том цус хуралт, амьсгал зүрх судасны дутагдал" оноштой, биеийн байдал маш хүнд, тээвэрлэх боломжгүй иргэнд хамтарсан мэс заслыг амжилттай хийжээ.

Мэс заслыг ГССҮТ-ийн гэмтлийн эмч н.Энхтүвшин, н.Тэмүүжин, хагалгааны сувилагч н.Гантулга болон Налайх ЭМТ-ийн мэс заслын эмч Б.Сүхбаатар, Гэмтлийн эмч Б.Эрдэнэбадрах, Мэдээгүйжүүлгийн эмч С.Ариунзаяа, сувилагч С.Бижанаар, хагалгааны сувилагч Э.Болормаа, асрагч П.Алтантуяа зэрэг бүрэлдэхүүнтэй баг хамтран хийжээ.

Өвчтөн Баянзүрх дүүргийн иргэн Б нь өнөөдрийн байдлаар дүүргийн эрчим эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.

Эх сурвалж: ЭМЯ

Хоёр Солонгос харилцан гал нээлээ
Хоёр Солонгос харилцан гал нээлээ
 
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.