Цалингийн тодорхойлолт энэ долоо хоногт E-Mongolia-д орно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цалингийн тодорхойлолт энэ долоо хоногт E-Mongolia-д орно

/2022.10.24/: Иргэд, бизнес эрхлэгчдийн авдаг төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, ил тод хүргэх шаардлага дор бүтээгдсэн И-Монголиа платформ иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг нэмэгдүүлсээр байна.

Энэ 7 хоногт дараах үйлчилгээнүүд цахимжиж E-Mongolia-д орно. Үүнд:

Боловсролын ерөнхий газар

1. Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариу үр дүн 3

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар

2. Нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний зураг, тайлан харах

3. Нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Газар эзэмших, ашиглах, өмчлөх саналаа өгөх

Батлан хамгаалахын Төв архив

4. Дайнд оролцсон ахмад дайчдын лавлагаа

5. Хугацаат цэргийн алба хаасан лавлагаа

6. Ажилласан жилийн лавлагаа

7. Цалингийн тодорхойлолт

8. Тушаалын хуулбар болон бусад

"Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит ХХК

9. Хөдөө аж ахуйн биржийн мэдээлэл

10. Хөдөө аж ахуйн биржийн дуудлага худалдаа зэрэг төрийн үйлчилгээнүүд нэмэгдэхээр болжээ.

АНУ-д Монгол эрэгтэй онц хэрцгий хүн амины хэрэгт буруутгагдаж байна
АНУ-д Монгол эрэгтэй онц хэрцгий хүн амины хэрэгт буруутгагдаж байна
 
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.