/2022.10.24/: АНУ-ын Чикаго хотын Нортфилд хотхонд 49 настай Монгол эрэгтэй өрөөний хамтрагч эмэгтэйгээ хүчирхийлж, зодож амь насыг нь хөнөөсөн тухай хотын эрх баригчид баасан гарагт мэдэгдэв.
Аравдугаар сарын 18-ны өдөр албаныхан 61 настай эмэгтэйг унтлагын өрөөндөө амиа алдсан байдалтай олдсоны дараа Т.Ш-ыг нэгдүгээр зэргийн хүн амины хэрэг, бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэмт хэрэгт буруутгаж байгаа юм.
Мөрдөн байцаалтын явцад хохирогч нь зодуулсны улмаас тархи нь хүчтэй доргисноос, цус алдаж амиа алдсан болохыг тогтоожээ.
Эх сурвалж: Wgntv