/2022.10.21/ Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд МАН-ын Удирдах зөвлөлөөс 100 хувийн санал авсан Т.Аюурсайхан гэж хэн бэ?
Т.Аюурсайхан нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн
Боловсрол:
- 1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль,
- 1999 онд Бүгд Найрамдах Турк Улсын Докуз Ейлүл их сургууль,
- 2006 онд Японы олон улсын их сургууль, Сөүлийн Үндэсний их сургууль,
- 2014 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийг тус тус төгссөн.
Эдийн засагч мэргэжилтэй. Олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр, боловсролын докторын зэрэгтэй
Ажилласан байдал:
2000-2005 онд “Аста Пресс” ХХК-ийн ерөнхий захирал
2006-2009 онд Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт ахлах референт,
2008-2012 онд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга,
2013-2015 онд Монгол ардын намын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга,
2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга,
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2019-2020 онд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга,
2020 оноос Улсын Их Хурлын Дэд даргаар тус тус ажиллаж байна.
Улсад 22 жил ажилласан.