/2022.10.21/: Японы Элчин сайдын яам “Япон Сан”-тай хамтран Тэнгис кино театрт Япон Улс Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан “Японы кино өдрүүд 2022” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Кино өдрүүдээр кино тус бүрийг 2 удаа үзэгчдэд толилуулах тул гэр бүлээрээ болон найз нөхөдтэйгээ ирж үзэх боломжтой юм.
Үзвэр үнэ төлбөргүй тул суудлын тоо дүүрвэл кино театрын танхимд орох боломжгүй болохыг анхаарна уу.
Кино өдрүүд болох хугацаа: 2022 оны 10-р сарын 25-наас /Мягмар/ 10-р сарны 31 /Ням/ хүртэл
Кино өдрүүд болох газар: Тэнгис кино театрын 6-р танхим
Киноны тухай:
1. Миний хүсэл /I wish/
Гарах цаг: 10-р сарын 25-ны өдөр /Мягмар/ 18:00-, 10-р сарын 29-ний өдөр /Бямба/ 14:00-
Агуулга:
Ах дүү Коичи /12 настай/, Рюносүкэ /10 настай/ нар эцэг эх нь салсны улмаас Хаката болон Кагошимад тус тусдаа амьдарч байв. Тэр үед тэдний амьдарч буй хотыг холбосон Кюүшү Шинкасэн хурдны зам нээгдэж, удахгүй нээлтийн өдөр Хаката болон Кагошима хотоос хөдлөх анхны цахилгаан тэрэг зөрж өнгөрөх тэр мөчид гайхамшиг тохиолдоно гэсэн цуу яриа тархсан байлаа.
Үүнийг сонссон ах дүү хоёр гэр бүлээ дахин хамтдаа байлгахыг хүсэж ”гайхамшиг”-ийг бий болгохоор эргэн тойрныхоо томчуулыг оролцуулан томоохон төлөвлөгөө зохиож эхэлнэ.
Ах дүү хоёр, тэдний гэр бүлд “гайхамшиг” тохиох болов уу?
Энэхүү бүтээл 2018 оны Каннын олон улсын кино наадмын гол шагнал “Palme d’Or” буюу “Алтан навч” шагналыг хүртсэн бөгөөд Корээда Хироказү найруулагчаар нь ажилласан түүний сэтгэл хөдөлгөм кинонуудын нэг билээ.
2. Recall
Гарах цаг: 10-р сарын 26-ны өдөр /Лхагва/ 18:00, 10-р сарын 29-ний өдөр /Бямба/ 18:00
Агуулга:
Нэгэн өдөр ачааны машин осолдож, гэр бүлийн хүмүүс нас барсан хэрэг гарна. Ачааны машины засвар, үйлчилгээ муу байснаас үүдэн осол болсон хэмээн олон нийтийн шүүмжлэлийн бай болсон тээврийн компанийн захирал Акамацү ачааны машин өөрөө гэмтэлтэй байсан гэж үзэн, үйлдвэрлэгч болох Хоүп Моторс компаниас шалгаж өгөхийг хүснэ.
Тус компанийн хэрэглэгчийн стратегийн хэлтсийн ажилтан Савада Акамацүгийн хүсэлтийг хүлээн авахаас татгалздаг ч тэрээр өөрөө шалгах явцад компанийн зүгээс нуун дарагдуулах гэж оролдож буй томоохон хуйвалдаан байгааг олж мэднэ.
Акамацү компани болон ажилчид, гэр бүлээ хамгаалахаар тэмцэх бол Савада компанийн ажилтны байр суурь болоод өөрийн үзэл, үнэт зүйл хоёрын дунд зөрчилдөж эхэлнэ. Тэр хоёрын замын төгсгөл ямар байх бол?
Японы хамгийн алдартай зохиолчдын нэг Икэидо Жүн энэхүү сэтгэл догдлом бүтээлийг бодит амьдралын түүхээс сэдэвлэн бичжээ.
3. Пекороссийн ээж ба түүний өдрүүд /Pecoross Mother and her days/
Гарах цаг: 10-р сарын 27-ны өдөр /Пүрэв/ 18:00, 10-р сарын 30-ний өдөр /Ням/ 14:00
Агуулга:
“Пекорос” хочтой Окано Юүичи бол манга зурж бичдэг, дуу хөгжимд автсан, ажлаа нэг их анхаардаггүй компанийн ажилтан. Тэрээр санах ой нь улам муудаж буй өндөр настай ээж Мицүэг бодон түүнийг асрах төвд өгнө. Тэнд хөгшчүүл хамтдаа дуу дуулан хөгжилдсөн, гэгээлэг сайхан орчинтой газар байв.
Ийм төвд амьдарч байгаа ээжийгээ харсан Юүичи “Зөнөх нь дан ганц муу зүйл биш юм байна” хэмээн бодох болжээ.
Энэхүү бүтээл нь асаргаа сувилгаа, сэтгэцийн эмгэгтэй холбоотой Японы нийгэмд тулгамдсан асуудлыг шинэ өнцгөөс дэлгэн харуулсан инээдмийн кино юм.
4. Дураараа л чичир /Tremble all you want/
Гарах цаг: 10-р сарын 28-ны өдөр /Баасан/ 18:00, 10-р сарын 30-ний өдөр /Ням/ 18:00
Агуулга:
Дунд сургуульд байхдаа нэг ангийн залуу болох “Ичи”-г 10 жилийн турш дотроо хайрлаж яваа 24 настай оффисын ажилтан бүсгүй Ёшика. Гэтэл гэнэт хамт ажилладаг “Ни” залуу түүнд сэтгэлээ илчилсэнд сэтгэл нь өөдрөг явах болсон Ёшика “Ичи”-д өгсөн хайр сэтгэлээс болж “Ни”-тэй харилцаа эхлүүлэхдээ эргэлзэнэ. “Би 2 найз залуутай” хэмээн хувьдаа олон юм ургуулан бодож, толгойгоо гашилгасаар "Ичи”-г мартаж чадахгүй, түүнтэй уулзахаар ангийнхныхаа уулзалтыг төлөвлөнө. Тэгээд тэр өдөр хоёул уулзахаар болдог ч...
Тэрээр сэтгэлдээ тээсэн хайр, бодит хайр болоод 2 залуугийн дунд тээнэгэлзэж буй өөрийн хайр сэтгэлд ямар нэгэн үйлдэл хийхээс айх оффисын ажилтан бүсгүй, түүний дотор эргэлдэх хэт олон бодлыг дүрсэлсэн инээдмийн кино юм.