/2022.10.21/: Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс нь өчигдөр огцрох мэдэгдлээ өгсөн бөгөөд тэрээр Ерөнхий сайдын албан тушаалыг хамгийн богино хугацаанд буюу зургаан долоо хоногийн турш хашсан юм.
Гэхдээ тэрээр өмнөх Ерөнхий сайдуудад зориулж жил бүр олгодог 115,000 фунт стерлинг /567 сая 750 мянган төгрөг/-ийн тэтгэмж авах эрхтэй аж.
Их Британийн засгийн газрын мэдээлснээр, Төрийн албаны зардлын тэтгэмж (PDCA) нь өмнөх Ерөнхий сайд нарт төрийн үүргээ биелүүлэх явцад зарцуулсан зардлаа нөхөх зорилготой жил бүр олгодог тэтгэмж юм.
Тэтгэмж авахын тулд та зөвхөн Ерөнхий сайдаар ажиллаж байсан байх ёстой бөгөөд энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн богино хугацаанд Ерөнхий сайд байсан Трасс ч тус шаардлагыг хангасан гэсэн үг юм.
Уг тэтгэмжийг 2011 оноос хойш 115,000 фунтээр тогтоосон бөгөөд өнөөдрийг хүртэл хэвээр байгаа аж. Нэмж дурдахад, Трасс тэтгэвэрт гарсан тохиолдолд уг тэтгэмжийн 10 хувийг авах эрхтэй болох аж.
Трасс нь энэхүү тэтгэмжийг авсан зургаа дахь Ерөнхий сайд болж байна гэж Их Британийн засгийн газраас мэдэгдсэн бөгөөд үүнд Британийн иргэд дурамжхан хандаж байгаагаа илэрхийлж байгаа юм.
Эх сурвалж: Insider