Индонезид 99 хүүхэд амиа алдсаны дараа бүх сиропон эмийг хориглолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Индонезид 99 хүүхэд амиа алдсаны дараа бүх сиропон эмийг хориглолоо

Indonesia bans Indian cough syrups after death of 99 children | NOW - Paudal

/2022.10.21/: Индонези улсад шалтгаан нь тодорхойгүй бөөрний цочмог гэмтлийн улмаас 100 орчим хүүхэд амиа алдсаны дараа бүх сироп болон шингэн эмний худалдаагаа зогсоолоо.

Тус улсын Эрүүл мэндийн яамнаас лхагва гарагт зарласан хориг нь хорт бодис агуулсан байж болзошгүй гэж сэжиглэгдэж байгаа бүртгэлгүй сиропон эмнүүдийг шалгаж дуустал хэвээр байх болно гэж мэдэгдэв.

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мохаммад Сяхрил хэлэхдээ, голдуу 6-аас доош насны хүүхдүүд бөөрний цочмог гэмтлийн улмаас амиа алдаж байгаа бөгөөд одоогоор 206 тохиолдлыг шалгаж байна гэв.

"Урьдчилан сэргийлэх үүднээс яамнаас эмч нарыг шингэн эм, сироп түр хугацаагаар бичиж өгөхгүй байхыг хүссэн" гэж тэр хэлэв. "Бид мөрдөн байцаалтын ажиллагаа дуустал эмийн сангуудаас жороор олгодоггүй шингэн эм, сиропын бүх худалдааг түр зогсоохыг хүсч байна" гэлээ.

Indonesia Finds Medicines With Ingredients Linked to Fatal Child Kidney  Injury

Баруун Африкийн Гамби улсад бөөрний цочмог дутагдалд орж амиа алдсан 70 хүүхдийн үхэлд Энэтхэгт үйлдвэрлэсэн ханиалганы дөрвөн төрлийн сиропыг сэжиглэсний дараа ДЭМБ-аас уг сиропуудад хориг тавьсан юм. Энэ сарын эхээр Энэтхэгийн эрх баригчид эм үйлдвэрлэдэг Шинэ Дели дахь үйлдвэрийг хаажээ.

Maiden Pharmaceuticals Limited компанийн үйлдвэрлэсэн дөрвөн сироп болох Promethazine oral solution, Kofexmalin baby, Magrip N зэрэг нь тархи, уушиг, элэг, бөөрийг гэмтээх магадлалтай "хориотой" химийн бодис агуулсан гэж сэжиглэж байна.

Зүүн өмнөд Азийн хүнсний болон эмийн агентлагийн мэдээлснээр Гамби улсад хэрэглэж байсан сиропууд Индонезид худалдаалагддаггүй аж.

Гэсэн хэдий ч пүрэв гарагт Индонезийн Эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикин хэлэхдээ, антифриз, будаг, хуванцар, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүнд ихэвчлэн агуулагддаг этилен гликол, диэтилен гликол нь зарим айлуудад байдаг сиропоос илэрсэн байна.

Эх сурвалж: CNN

П.Бадамрагчаа: Шүгэл үлээгчийг ХАМГААЛАХАА тусгаагүй байж, сурталдаж ярих хуульд яарах хэрэггүй
П.Бадамрагчаа: Шүгэл үлээгчийг ХАМГААЛАХАА тусгаагүй байж, сурталдаж ярих хуульд яарах хэрэггүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.