Чингэлтэй дүүрэгт камерын нэгдсэн төв байгуулагджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингэлтэй дүүрэгт камерын нэгдсэн төв байгуулагджээ

May be an image of 7 people, people standing and indoor

/2022.10.21/: Чингэлтэй дүүрэгт нийтийн эзэмшлийн гудамж, талбай, аж ахуйн нэгжүүдийн гадна талбайг хянах Камерын нэгдсэн төв байгуулагдаж, мөн дүүргийн нэгдүгээр хороо камерын “Ногоон бүс” болгосон нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Олон улсад хэрэгжиж буй “Ногоон бүс” төсөл нь дэлхийн гурван хотод буюу Сөүл, Москва, Лондон хотод амжилттай хэрэгжиж, камерын хяналтаар нийт гэмт хэргийн 45-47 хувийг илрүүлсэн тэргүүн туршлагыг үндэслэн ийнхүү Чингэлтэй дүүргийн I хороонд 145 камерыг шинээр байршуулж, “Ногоон бүс” болгож байна.

Тус хороонд дүүргийн хэмжээний хулгайлах, халаасны гэмт хэргийн 31,7 хувь нь үйлдэгддэг, өдөрт нийслэлийн иргэдийн 60 орчим хувь нь зорчин өнгөрдөг, аж ахуйн нэгжийн төвлөрөлт, дэд бүтэц зэрэг хүчин зүйлд тулгуурлан теле камерын хяналтад бүрэн оруулах шаардлага тулгарсан юм. Иймд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, дүүргийн ЗДТГ, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, I хороонд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн 26 нэгж, байгууллага хамтран нийт 125 сая төгрөгийн санхүүжилт гаргаж, ажил хэрэг болгожээ.

May be an image of indoor

Мөн Чингэлтэй дүүргийн Нийтлэг үйлчилгээний газарт Улаанбаатар хотын хэмжээнд Шуурхай удирдлагын төвийн дараа орох, дүүргүүдээс хамгийн анхны теле камерын нэгдсэн төв байгуулагдаж байна.

“Камерын нэгдсэн төв, “Ногоон бүс”-ийг байгуулах нь зөвхөн гэмт хэрэг, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалаад зогсохгүй иргэдийг эрүүл, цэвэр орчинд амьдрах, амьдралын зөв дадал хэвшилтэй байхад туслах олон талын ач холбогдолтой” хэмээн тус төвийн нээлтийн үеэр Засаг дарга Н.Батсүмбэрэл онцолсон юм.

May be an image of indoor

Мөн “Нэгдсэн төв нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд суурилуулсан камеруудын дүрсийг нэгтгэж харах зорилго бүхий 25 ширхэг ханан дэлгэц бүхий нэг дор 800 ширхэг камерын дүрсийг хянах стандартын шаардлагад нийцсэн зориулалтын шал, хана, хөргүүр зэргийг цогцоор нь шийдсэн. Үүнд зориулж дүүргийн төсвөөс 210 сая төгрөгийг зарцууллаа. Цаашлаад Чингэлтэй дүүргийн бүх хороог “Ногоон бүс” болгохоор төлөвлөн ажиллаж байна” хэмээлээ.

2012 оноос хойш дүүргийн хэмжээнд нийт 1200 орчим камерыг суурилуулсан боловч ердөө 10 хүрэхгүй хувь нь л ажиллаж байсныг засварлан хэвийн ажиллагаанд оруулан цаашид ч нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Шинээр суурилуулсан камерууд нь -40 градусаас +40 градуст хэвийн ажиллах горимтой бөгөөд цахилгааны ямар ч хүчдэлийг даах хүчин чадалтай юм.

Эх сурвалж: НЗДТГ

УКРАИН: Херсон мужаас 60 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байна
УКРАИН: Херсон мужаас 60 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.