Ричард Буанган: Сайхан Монгол оронд АНУ-ыг төлөөлж ажиллах нь нэр төрийн хэрэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ричард Буанган: Сайхан Монгол оронд АНУ-ыг төлөөлж ажиллах нь нэр төрийн хэрэг

/2022.10.20/ Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайд М.Клеческий нутаг буцаж, түүний албыг үргэлжлүүлэх Р.Буанган Улаанбаатар хотноо ирлээ.

Тэрбээр "Сайн байцгаана уу! Би Улаанбаатар хотод өнөө өглөө ирлээ. Монгол орон өнөөдрөөс миний гэр болж байгаад сэтгэл догдолж байна. Та бүхэнтэй үүгээр болон биечлэн уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Сайхан Монгол оронд АНУ-ыг төлөөлж ажиллах нь нэр төрийн хэрэг юм" гэжээ.

Ричард Буанган:

Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган 1999 оноос АНУ-ын Төрийн департаментад ажиллаж байгаа бөгөөд Гадаад харилцааны албаны ахлах албан тушаалтан буюу Элчин зөвлөхийн хэргэм зэрэгтэй.

Тэрээр Монголд ирэхээсээ өмнө Төрийн департаментын Дэлхий дахины олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн товчоонд Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогчоор, түүнээс өмнө Зүүн Ази, Номхон далайн хэрэг эрхлэх товчоонд Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч, мөн Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн Гүйцэтгэх туслахаар ажиллаж байв.

Элчин сайд Буанган өмнө нь Иерусалем, Бээжин, Парис, Абиджан зэрэг хотуудад томилогдон ажилласнаас гадна Вашингтон хотноо Төрийн департаментын Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн товчоонд Олон улсын хэвлэл мэдээллийн газрын захирал, Цахим харилцааны албаны захирал зэрэг албан тушаалууд хашиж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нарын ажлын албанд ажилласан туршлагатай дипломатч бөгөөд Төрийн департаментаас олон удаа шагнал, өргөмжлөл хүртсэн байна.

Ричард Калифорни мужийн Сан Диего хотод төрж өсөөд Техас мужийн Остин хотын Сэйнт Эдвардын их сургуулиас Улс төрийн шинжлэх ухаан, эдийн засгийн бакалаврын зэрэг хүртжээ. Тэрээр франц, испани, мандарин хятад хэлээр ярьдаг.

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.