Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 58,5 хувиар өсчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 58,5 хувиар өсчээ

/2022.10.18/: Аравдугаар сарын 7-13-ны өдрүүдэд 8,023 автомашин, 1549 чингэлэг нийт 1,038.2 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 186.3 хувь буюу 1.9 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Оны эхнээс 20,540.9 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 58.5 хувиар өсөв.

Тайлант хугацаанд 288 автомашин, 223 чингэлэг буюу оны эхнээс 1,140.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 6.5 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 322 автомашин, 1300 чингэлэг буюу оны эхнээс нийт 3,559.6 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 42 хувиар буурчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 6-ны өдрийн байдлаар 15.86 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 114.1 хувь, зэсийн баяжмал 94 хувь, төмөр 70.4 хувь, алт 79.3%, газрын тос 43.7 хувь, цайр 114.5 хувь, хайлуур жонш 38.3 хувь тус тус байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Спортын чиглэлээр ХБНГУ-тай хамтран ажиллаж залуу тамирчдыг сургана
Спортын чиглэлээр ХБНГУ-тай хамтран ажиллаж залуу тамирчдыг сургана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.