Л.Энх-Амгалан: Ажил олгогчдын шаардлагыг төгсөгчид хангахгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Ажил олгогчдын шаардлагыг төгсөгчид хангахгүй байна

/2022.10.17/: Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн гажуудлыг боловсролын багц хуулийн өөрчлөлтөөр засна.

Л.Энх-Амгалан: Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс маш том гажуудлыг харж болно. 36 мянган хүний ажлын байр сул байх атал 110 мянган хүн ажил хайж байна. Энэ гажуудал үүссэн олон шалтгааны нэг нь төгсөгчдийн ур чадвартай холбоотой. Ажил олгогчдын шаардлагыг төгсөгчид хангахгүй байна.

Ажил олгогчид ажилтан шалгаруулж авахдаа дараах ур чадваруудыг чухалчилж байна.

  • Найдвартай, хариуцлагатай байдал
  • Эерэг, зөв хандлага
  • Цаг ашиглах чадвар
  • Ачаалал даах чадвар
  • Багаар ажиллах чадвар
  • Ажлын ёс зүй

Энэ ур чадваруудыг бий болгохын тулд хөтөлбөрийн шинэчлэл хийх шаардлагатай. Мөн сургуулийн хэв шинжийг өөрчлөн төрөлжсөн ахлах сургууль байгуулах замаар зөв мэргэжил сонгох, илүү мэргэшүүлэх чиглэлд анхаарах ёстой. Ингэхийн тулд УИХ-аар боловсролын багц хуулийг хэлэлцүүлэх гэж байна.

Эх сурвалж: БШУЯ

ЭСЯ: Монгол эмэгтэйн бусдын хүчирхийлэлд өртсөн хэргийг цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байна
ЭСЯ: Монгол эмэгтэйн бусдын хүчирхийлэлд өртсөн хэргийг цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.