ЭСЯ: Монгол эмэгтэйн бусдын хүчирхийлэлд өртсөн хэргийг цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭСЯ: Монгол эмэгтэйн бусдын хүчирхийлэлд өртсөн хэргийг цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байна

/2022.10.17/: Бүгд Найрамдах Солонгос Улсад монгол эмэгтэй бусдад зодуулж буй бичлэг нийгмийн сүлжээнд тараад байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас уг хэрэгт анхаарлаа хандуулж, цагдаагийн байгууллагатай холбогдон хамтарч ажиллаж байна гэх тайлбарыг цахим хуудсаараа мэдэгдсэн байна.

Мөн өнөөдөр Гадаад Харилцааны Яамнаас энэ талаар тодорхой мэдээлэл өгнө гэжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр бичлэг тарах хүртэл иргэдээс ямар нэг гомдол, мэдээлэл ирээгүй байсан тул манай улсын Дипломат төлөөлөгчийн газраас уг хэрэг хэзээ, хаана болсон, тухайн иргэн хэн болох талаар зэргийг тодруулахаар цагдаагийн байгууллагад хандсан гэлээ.

3 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Монголд анх удаа нарийн сүлжмэл даавуу үйлдвэрлэж эхэллээ
Монголд анх удаа нарийн сүлжмэл даавуу үйлдвэрлэж эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.