“Эрт сэрэмжлүүлж, эрт хариу арга хэмжээ авъя” арга хэмжээг зохион байгууллаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрт сэрэмжлүүлж, эрт хариу арга хэмжээ авъя” арга хэмжээг зохион байгууллаа

/2022.10.15/: “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг энэ жил дэлхий нийтээр “Эрт cэрэмжлүүлэх, эрт хариу арга хэмжээ авах” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Дэлхийн зөн олон улсын байгууллагын Баянзүрх дүүрэг дэх салбар, Улаанзагалмайн хороотой хамтран ерөнхий боловсролын 148, 127 дугаар сургууль болон Монгол Туркийн хамтарсан Инкато сургуулиудын сурагчдад гамшгийн тухай ерөнхий ойлголт, гал түймэр, газар хөдлөлт, яаралтай анхны тусламж үзүүлэх сэдвүүдийн хүрээнд дадлага сургууль, өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний үеэр “Хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн бухиа тэмцээн’-д нийт 550 сурагч хамрагдаж гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн олж авсан мэдлэг, чадвар, оюун ухаанаа уралдуулж, шилдгүүдээ шалгарууллаа гэж Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Яармагийн түгжрэлийг 50 хүртэл хувь бууруулах гүүрний ажил эхэллээ
Яармагийн түгжрэлийг 50 хүртэл хувь бууруулах гүүрний ажил эхэллээ
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.