Б.Мандхай: Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлээгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мандхай: Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлээгүй

/2022.10.14/: Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2023-2025 оны гишүүний сонгуульд нэг санал авч унасан тухай мэдээлэлд ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгч Б.Мандхай тайлбар өглөө.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж, нэг санал авч унасан тухай мэдээ гарсан. Энэ тухай тодорхой мэдээлэл өгнө үү?
-НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл(ХЭЗ)-ийн 2023-2025 оны гишүүний сонгууль энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр Нью-Йорк хотноо болсон.

Энэ удаагийн сонгуульд бүс нутгийн 5 бүлгээс нийт 17 улс нэрээ дэвшүүлж, 14 суудлын төлөө өрсөлдсөн. Монгол Улсын харьяалагддаг Ази,Номхон далайн орнуудын бүлгээс Бангладеш 160, Мальдив 154, Вьетнам 145, Киргиз 126 санал авч сонгогдсон.

Африкийн орнуудын бүлгээс Өмнөд Африк 182, Алжир 178, Марокко 178, Судан 157, Зүүн Европын орнуудын бүлгээс Гүрж 178, Румын 176, Латин Америк, Карибын орнуудын бүлгээс Чили 144, Коста Рика 134, Баруун Европын болон бусад орнуудын бүлгээс Бельги 169, Герман 167 улсын санал тус тус авч сонгогдсон.

Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2023-2025 оны гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлээгүй.

-Өмнө нь энэ сонгуульд манай улс нэрээ дэвшүүлж байсан уу?
-Монгол Улс 2015 онд болсон НҮБ-ын ХЭЗ-ийн 2016-2018 оны гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж, НҮБ-ын гишүүн 192 улсаас 172 улсынх нь саналыг авч сонгогдон, 3 жилийн хугацаанд амжилттай ажилласан.

-НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуулийн санал хураалт ямар хэлбэрээр явагддаг вэ?
-НҮБ, Олон улсын бусад байгууллагын сонгуулийг нууц санал хураалтаар явуулдаг. НҮБ-ын ХЭЗ-ийн энэ удаагийн сонгуулийг ч энэ зарчмын дагуу нууц санал хураалтаар явуулсан.

НҮБ-ын гишүүн улс аливаа сонгуульд санал өгөхдөө нэр дэвшсэн аль нэг улсыг дэмжихгүй, санал нийлэхгүй байгаа бол нэрээ дэвшүүлээгүй өөр нэг улсын нэрийгсаналын хуудаст тэмдэглэх тохиолдол гардаг. Энэ эрх нь гишүүн улсад нээлттэй байдаг.

Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түншлэлд хүргэнэ
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түншлэлд хүргэнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.