/2022.10.14/: Цагдаагийн байгууллагад 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 9 настай эрэгтэй хүүхдийг үл таних хүн зодож, гар утсыг нь дээрэмдсэн байна” гэх дуудлага мэдээлэл иржээ.
Мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Шалгалтын явцад уг гэмт хэргийг өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, яллагдагчаар татагдсан 16 настай, эмэгтэй, А гэгч нь үйлдсэн болохыг тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд бага насны хүүхдийг хуурч залилах, эд зүйлийг нь дээрэмдэх гэмт хэргээс төрлийн гэмт хэрэг урьдчилан сэргийлж хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, аливаа төрлийн гэмт хэргийг хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.