Монгол, Францын сэтгэл зүйчид харилцан туршлага солилцлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол, Францын сэтгэл зүйчид харилцан туршлага солилцлоо

May be an image of 4 people and text that says 'Le psyen EDO accompagnateur pourquoi ? -Porter la parole du ministre de l'éduction nationale, faire vivre le projet académique et départemental dans déclinaison du projet d'établissement Construire le projet 'orientation personnel et professionnel a.ec: -l'élève la famille, l'équipe éducative. Agir contre le décrochage scolaire En équipe pluridisciplinaire (médecin, infirmier, assistant-social conseiller principal d'éducation professeurs En entretiens individuels Collaborer avec les équipes de direction en situation d'évènement grave Pour assurer l'écoute Pour coordonner le pilotage avec le chef d'établissement'Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах асуудлаар тодорхой ажлуудыг эхлүүлсэн. Энэ хүрээнд өнөөдөр Франц улсын Элчин сайдын яам, Францын Үндэсний боловсрол, залуучууд, спортын яам, Бордугийн их сургуультай хамтран туршлага солилцох уулзалт, сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар Францын сургуулийн сэтгэл судлалын тогтолцоо, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад ямар сэтгэл судлалын үйлчилгээ үзүүлдэг, сургуулийн сэтгэл судлаачдыг Францад хэрхэн бэлтгэдэг, сэтгэл судлаачид сургуульд ямар арга барилаар ажилладаг зэрэг асуудлаар харилцан туршлага солилцлоо.

Монгол Улсын хэмжээнд 2020 оны байдлаар ерөнхий боловсролын 839 сургуульд нийт 76 сэтгэл зүйч үндсэн орон тоогоор ажиллав. Үүнээс 85.5 хувь буюу 65 нь мэргэжлийн сэтгэл зүйч байгаа бол 14.4 хувь буюу 11 нь мэргэжлийн бус хүмүүс ажилласан байна. Тодруулбал, өсвөр насныхны сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг илрүүлэх судалгаанд хамрагдсан 10 хүүхэд тутмын 4 нь сэтгэл зүйчтэй уулзах хүсэлтэй байдаг байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамны “Ерөнхий боловсролын сургууль дээр сэтгэл зүйч ажиллуулах, богино дунд хугацааны төлөвлөлт”, “Нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээний бодлого, цогц төлөвлөгөө боловсруулах” ажлын хэсгүүдийг байгуулж холбогдох бичиг баримтын төсөл боловсруулахаар ажиллаж байна.

2021-2022 оны хичээлийн жилд мөн ерөнхий боловсролын 30 сургууль дээр сэтгэл зүйч туршилтаар ажиллуулан хэрэгцээ шаардлагыг тодорхойлохоор бэлтгэл ажлыг ханган сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх сургалтыг эхлүүлээд байгаа юм.

No photo description available.Эх сурвалж: https://www.facebook.com/MinistryofEdu

Чингис болон Гэрэгэ бондыг дахин санхүүжүүллээ
Чингис болон Гэрэгэ бондыг дахин санхүүжүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.