ЮУ БОЛОВ: Энэ долоо хоногийн тойм
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЮУ БОЛОВ: Энэ долоо хоногийн тойм

/2022.10.7/ Энэ долоо хоногт болсон үйл явдлуудыг тоймлов.

УИХ 2023 оны Улсын төсвийг хэлэлцүүлэг эхэлж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийлээ.

Эдийн засаг, онцлох санаа:

  • Эдийн засгийн өсөлт 5 хувьд хүргэж, инфляцийг 1 оронтой тоонд оруулна. Төсвийн алдагдал 1.5 их наяд, экспортын орлого 11 тэрбум байна. Гол найдвар Оюутолгойн гүний уурхай, Шинэ төмөр замын сүлжээ.
  • Нэмэлтээр ямар нэгэн барилга байгууламж хийхгүй өмнөх жилүүдийн ажлыг гүйцээнэ.

Ирэх онд хийх гол төсөл:

  1. Эгийн голын усан цахилгаан станц
  2. Таван толгойн станц
  3. Амгалан ДЦС
  4. Эрчим хүчний хуримтлуур
  • Ган зэс алтны үйлдвэрлэлийг онцгойлон дэмжинэ
  • Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулна

Улс төрийн онцлох санаа:

  • Ямар ч улс төржилт, ямар ч эсэргүүцэл хөрш орнуудтай Засгийн газрын хэлэлцэн тохиролцсон томоохон төслүүдийг гацаах ёсгүй гэдгийг Ерөнхий сайдын хувьд хариуцлагатайгаар дахин хэлье.

/гадаад нөхцөл байдал, орон нутгийн иргэдийн эсэргүүцэл/

  • Бид тойрогт шүтсэн тэгшитгэн хуваах зарчмаас илүүтэйгээр улс орны хөгжлийг тодорхойлох томоохон асуудлуудад төвлөрч ажиллах нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал юм.

/Төсвийн эхний хэлэлцүүлэг тойрогтоо хөрөнгө оруулалт татах гэсэн гишүүдийн шүүмжлэлээр дүүрэн байна. УИХ-ын гишүүдийн эсэргүүцэл /

АНХААРАЛ ТАТАХУЙЦ:

Шинэ намын дарга Ж.Батзандан 2 удаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан МЭДЭГДЭЛ хийж Ерөнхийлөгчтэй харилцан бичилцсэн мэссэжийг олон нийтэд дэлгэлээ.

Сошиалд өрнөж буй шүүмжлэлүүдийн гол санаа:

  • Бодлого гаргаж амлалтаа биелүүлэхгүй байна.
  • Сонгуулийг луйвардаж ялалт байгуулсан.
  • 100 мянган ААН үүд хаалгаа барьж байхад Тэрбум мод тарьж байна.
  • АН ын даргаар С.Баярцогтыг томилуулахаар ажиллаж байгаа
  • Оффшорчдыг дэмжсэн
  • ХХБ-ны н.Эрдэнэбилэгийг сулласан улмаар Сингапур руу гаргасан
  • Шүүх эрх мэдлийг дураараа хөдөлгөж байгаа.
  • Маш олон удаа надаас дэмжлэг авсан.

Жич: Дарханы зам дээр ажиллаж байсан нэр бүхий албан тушаалтнуудыг баривчилсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Үүний дотор түүний төрсөн ах Ж. Бат-Эрдэнэ багтаж байгаа юм байна.

Ирэх долоо хоногийн гол сэдэв: УЛСЫН ТӨСВИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Эрт илрүүлэгт орсон 0-17 насны хүүхдүүдээс 61-н хорт хавдрын сэжигтэй тохиолдол илэрчээ
Эрт илрүүлэгт орсон 0-17 насны хүүхдүүдээс 61-н хорт хавдрын сэжигтэй тохиолдол илэрчээ
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.