АТҮТ: Онцын шаардлагагүй бол орон нутагт зорчихгүй байхыг анхааруулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТҮТ: Онцын шаардлагагүй бол орон нутагт зорчихгүй байхыг анхааруулж байна

/2022.10.07/ Цаг агаар, замын нөхцөл байдлын сэрэмжлүүлэх мэдээг хүргэж байна.

Өнөөдөр буюу аравдугаар сарын 07-ны өдөр Архангай, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Орхон, Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурах төлөвтэй байна. Мөн Архангай, Булганы нутаг, Төв аймгийн баруун хэсгээр их цас орохоор байна. Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Архангай аймгийн цагаан даваа болон бусад даваануудын авто замын зорчих хэсэгт цас их орсоны улмаас тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна. Иймд иргэд, тээвэрчид та бүхэн онцын шаардлагагүй бол орон нутагт зорчихгүй байх, зорчсон тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг сайтар хангаж, өвлийн дугуйгаа сольж замд гарахыг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.

ЭМЯ: Эрт илрүүлэг, үзлэг, оношилгоог сумдад хийж байна
ЭМЯ: Эрт илрүүлэг, үзлэг, оношилгоог сумдад хийж байна
 
Энэ долоо хоногт ХААГДАХ замууд
Энэ долоо хоногт ХААГДАХ замууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.