Б.Даваасүрэн: Геологийн төв лаборатори гэдэг сайхан нэрээ түүхийн хуудаснаас арчуулмааргүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Даваасүрэн: Геологийн төв лаборатори гэдэг сайхан нэрээ түүхийн хуудаснаас арчуулмааргүй байна

/2022.10.07/: Геологийн судалгааны төв, Геологийн төв лаборатори ТӨҮГ-уудыг нийлүүлэх, геологи судалгаа шинжилгээний төв, төрийн өмчит аж ахуйг тооцоот үйлдвэрийн газар болгож өөрчлөн зохион байгуулах тогтоол гарсан. Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулаад хэрэгжүүлэхэд гарах үр дагавар, хүндрэл, хөндөгдөх эрх ашгийн асуудлаар Геологийн төв лабораториос мэдээлэл хийж байна.

Геологийн төв лабораторийн Ажилчдын үйлдвэрчний эвлэлийн дарга С.Биндэръя "2022 оны наймдугаар сарын 24 нд Геологийн судалгааны төв, Геологийн төв лаборатори ТӨҮГ-уудыг нийлүүлэх, геологи судалгаа шинжилгээний төв, төрийн өмчит аж ахуйг тооцоот үйлдвэрийн газар болгож өөрчлөн зохион байгуулах шийдвэрийг эсэргүүцэж байна.

Геологийн төв лаборатори нь Монгол Улсад хийгдэж байгаа геологийн судалгаа, эрэл хайгуул, олборлолт, үйлдвэрлэлийн бүхйи л төрлийн шинжилгээний ажлыг цогцоор нь хийдэг төрийн өмчит цорын ганц байгууллага юм" гэлээ.

Геологийн төв лабораторийн ахмад ажилтан, Ахмадын хорооны гишүүн Б.Даваасүрэн "Геологийн төв лаборатори нь 1957 онд тухайн үеийн БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн тогтоолоор байгуулагдсан. 65 жилийн түүхэн замналтай, улсын хэмжээнд амжилт бүтээлээрээ байнга тэргүүлдэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм. Манай лабораторийн үе үеийн ажилчинэ ахмадуудын хүч хөдөлмөрөөр 1981 оноос шинжилгээний ажлын чанарын удирдлагын системийг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж, хэрэгжүүлсэн.

Иймээс Геологийн төв лаборатори гэдэг сайхан нэрээ түүхийн хуудаснаас арчуулмааргүй байна. Энэм нэрийг хэвээр нь үлдээж өгөөч хэмээн төр засгаас хүсч байна" хэмээсэн юм.

Геологийн төв лабораторийн ажилтан Т.Хулан "Манай орон уул уурхайд суурилсан эдийн засагтай орон. Эхэн үедээ бид хайгуулын судалгааны ажлын лабораторийн шинжилгээний ажлыг гүйцэтгэдэг байсан бол өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортоор гаргаж, бүтээгдэхүүний татвараар улс орны төсвийг бүрдүүлж байгаа. Итгэмжлэгдсэн лаборатори яагаад уул уурхайн бүтээгдэхүүн экспортод чухал байна гэхээр Монгол орон газрын хэвлий дэх ашигт малтмалаа ашиглаад олборлоол экспортод гаргахад хоёр асуудлыг ярьдаг. Нэгдүгээрт, бид худалдан авалтад хүлээн зөвшөөрөгдөхүйц бүтээгдэхүүн гэдгийн баталгааг өгдөг. Итгэмжлэгдсэн лаборатори байхгүй бол бид үүнийг баталж чадахгүй. Худалдан авагч тал бидний үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй.

Хоёрдугаарт, Манай нутаг дэвсгэрээс гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хяналт тавихад ч мөн адил итгэмжлэгдсэн, бие даасан лабораторийн шинжилгээний үр дүн үүний баталгаа болно" гэсэн юм.

Америкийн IT салбарынхан 2022 онд ямар цалинтай ажиллаж байна вэ?
Америкийн IT салбарынхан 2022 онд ямар цалинтай ажиллаж байна вэ?
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.