Америкийн IT салбарынхан 2022 онд ямар цалинтай ажиллаж байна вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Америкийн IT салбарынхан 2022 онд ямар цалинтай ажиллаж байна вэ?

Хэрэв та энэ нийтлэлийг дуустал уншвал Америкт их мөнгө олдог болохын тулд нэн тэргүүнд код бичиж сурах хэрэгтэй юм байна гэж ойлгох болно.

АНУ-н хөдөлмөр зуучлал, ажлын байрны сургалт сурталчилгаа, мэдээллийн нэр хүнд бүхий сайтуудын нэг Hired-аас 2022 оны Технологийн салбарынхны хөдөлмөрийн хөлсний судалгааг нийтэлжээ.

Америкийн технологийн салбарынхны цалинг газарзүйн байршлаар нь эрэмбэлж үзэхэд Bay area буюу Лос Анжелес, Сан Франциско орчмын бүс нутаг тэргүүлж байна.

Тэр хавийн IT салбарынхны жилийн дундаж цалин $174,063 байгаа нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 4 хувиар өссөн үзүүлэлт юм. Зайнаас ажиллаж буй IT салбарынхны дундаж цалин $162,950 байгаа нь Бэй ареа болон Сиэттл хотын араас орж байна.

Гүйцэтгэж буй ажил үүргийн хувьд менежерийн түвшний инженерүүд хамгийн өндөр буюу жилийн 196 мянган долларыг халаасладаг бол программ хангамжийн инженерүүд 160 мянган доллараар удаалж, бүтээгдэхүүний менежмент хариуцсан ажилтнууд 158 мянга, DevOps 156 мянга, дизайнерууд 153 мянга гэх зэргээр шатлал үүссэн байна. Салбар дотроо хамгийн бага цалинтай ажил үүргээр өгөгдлийн шинжээчид 138 мянган доллар, чанарын албаныхан 129 мянган долларын цалинтайгаар “сүүл мушгиж” явна.

Авч буй цалин хөлсийг туршлагаар нь ангилж үзэхэд, салбарт шинээр хөл тавиад, нэгээс хоёр жил ажиллаж байгаа мэргэжилтнүүд дунджаар 120 мянган долларын цалин авдаг ажээ. IT салбарын нэг онцлог нь ажилласан жил богино хэдий ч цалин нь түргэн нэмэгддэг тул 2-4 жил ажиллаад, цалин нь өмнөхөөсөө 20% нэмэгдэх нь хэвийн үзэгдэл юм. Туршлага нэмэгдэх тусам цалин нэмэгддэг зүй тогтолтой хэдий ч олон жил ажиллаад ирэхээр дараа дараагийн цалингийн нэмэгдэх хувь нь аажмаар багасдаг гэж Hired-н тайлан дурджээ.

Компанийн хэмжээ цалинд хэрхэн нөлөөлдөг талаар авч үзэхэд, 1000-с дээш ажилтантай том компанийн дундаж ажилтан жилдээ 162 мянган долларын цалин авч, 300-1000 ажилтантай компанийнх 164 мянган долларын цалин дунджилж байна. Харин 75-300 ажилтантай жижиг компанийн дундаж ажилтан жилдээ 162 мянга, 75-аас доош тооны ажилтантай компанийн ажилтнууд 158 мянга орчим долларын цалинтай ажилладаг гэнэ.

Энэ удаагийн тайлангаас ажиглахад томоохон корпорациуд болон гарааны компаниудын дундаж цалин өөр хоорондоо бараг ялгагдах зүйлгүй болсон анхны тохиолдол гарлаа гэж Hired онцолжээ.

Мөн уг тайланд дурдсанаар технологийн салбарын ажилтнууд өөрсдийн мэдлэг, туршлагаа яаж үнэлэхээ маш сайн мэддэг тул жил бүр цалин нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байдаг ажээ. Судалгаагаар хэрэв цалин нь нэмэгдэх шинжгүй бол тэдний 90% нь шууд дараагийн ажлын байраа хайж эхэлдэг гэсэн тоо гарсан байна.

Эх сурвалж: www.hired.org

“Эрдэнэс Монгол“ ХХК-ийн 156.9 тэрбумын өрийг “Эрдэнэс Тавантолгой“ ХК төлж барагдуулжээ
“Эрдэнэс Монгол“ ХХК-ийн 156.9 тэрбумын өрийг “Эрдэнэс Тавантолгой“ ХК төлж барагдуулжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.