/2022.10.07/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн үг хэллээ. Тэрээр:
-Эрүүл мэндийн салбарын төсөвтэй холбоотойгоор санал бодлоо хэлэх гэж цаг авлаа. Энэ салбарын ирэх жилийн төсөв 2022 оны төсөвтэйгөөр орж ирж байгаа. Инфляц, долларын ханш өсөж байна. Яг одоо эрүүл мэндийн бүтээгдэхүүний үнэ ханш 40-60 хувиар нэмэгдчихсэн байгаа. Тиймээс төсвийг нь нэмж өгөхгүй бол ЭМДС-аас эмнэлгүүдэд квот тогтоож байна. Цар тахлын үед Засгийн газар сайн ажиллаж, төсөв мөнгийг шийдсэн учир эрүүл мэндийн салбар хүнд хэцүү үеийг давж гарсан. Гэвч энэ хэцүү цаг үед дахин авч гарна гэдэг үнэхээр хэцүү болоод байна гэв.