/2022.10.07/ Тайландын зүүн хойд хэсэгт байрлах хүүхэд асрах төвд халдлага гарч 36 хүн амь үрэгджээ. Амь үрэгдэгсдийн 24 нь хүүхэд байсан талаар эх сурвалжууд мэдээллээ.
Түүнчлэн шархадсан 10 гаруй хүнийг эмнэлэгт хүргэсэн байна.
Гэмт хэрэг гарсан даруй эрх баригчид хэрэгтнийг эрэн сурвалжилж, улмаар Тайландын Мөрдөн шалгах төв товчоо /CIB/-ны цагдаагийн ажилтан байсан 34 настай Паня Камраб болохыг тогтоосон байна. Цагдаагийн газрын мэдээлснээр, түүнийг хар тамхи хадгалсан хэргээр энэ оны зургаадугаар сард албан тушаалаас нь түдгэлзүүлжээ.
Амь үрэгдэгсдийн дотор Панягийн эхнэр, дагавар хүү нар байгаа аж. Түүний 2 настай дагавар хүү халдлага гарсан цэцэрлэгт суралцдаг байсан байна. Гэвч тухайн өдөр хоёр настай хүү нь асрах төвд ирээгүй байна. Улмаар цэцэрлэгт халдлага үйлдсэнийхээ дараа гэмт хэрэгтэн амиа хорлохоосоо өмнө гэр бүлийнхнийхээ аминд хүрчээ.
Халдлага үйлдсэн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж.