“Ногоон хэрэм“ төсөл Өвөрхангай аймагт хэрэгжинэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ногоон хэрэм“ төсөл Өвөрхангай аймагт хэрэгжинэ

May be an image of 1 person, standing and text that says '一 T0 moHro 3BepxaHraй a' oлoHrocblH HorooH x3p3m Teceл 돈 그런벨트 프로젝트 3단계 사업 apBaйx33p cymaH Aax ийH yил aжиллaraa 르바이헤르 사 2022.10.6 우브르항'

/2022.10.07/: Цөлжилтийг бууруулах, шар шороон шуурга, элсний нүүдлээс байгаль орчныг хамгаалах зорилгоор 2007 оноос хойш Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын “Ногоон хэрэм” төсөл Өвөрхангай аймагт хэрэгжихээр нээлтээ хийлээ.

Өнгөрөгч 10 гаруй жилийн хугацаанд Төв аймгийн Лүн, Өмнөговь аймгийн Булган, Даланзадгад сумын 3 мянган га талбайг ойн зурвас, мод үржүүлгийн газар болгон сэргээж, байгаль орчны ойжуулалтанд үнэмлэхүй хувь нэмэр оруулсан тус төслийнхөн энэ удаа Арвайхээр хотын 15 га талбайд агро ойг байгуулах юм.

Төслийн хүрээнд тал хээрийн бүс нутгийг модны үр, тарьц суулгацаар хангах хүчин чадал сайтай мод үржүүлгийн газрыг байгуулахаас гадна иргэд, байгууллагыг арга зүйгээр хангах, экологийн боловсрол олгох, чадавхижуулахад чиглэсэн Мэдээлэл сурталчилгаа, сургалтын төв байгуулна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөсөн энэ цаг үед Өвөрхангай аймагтай хамтран ажиллаж, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн томоохон ажлыг хэрэгжүүлж өгч байгаа “Ногоон хэрэм” төслийн удирдлага, хамт олон, БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ли Ё Хун болон албаны төлөөлөл оролцов.

May be an image of outdoors

May be an image of 4 people, people standing, tree and outdoors

May be an image of 13 people, people standing and outdoors

May be an image of mountain and nature

Хуурамч цахим карт ашиглан бусдын мөнгийг хулгайлжээ
Хуурамч цахим карт ашиглан бусдын мөнгийг хулгайлжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.