Ч.Хүрэлбаатар: Нүүрсээ зөвхөн биржээр худалдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Нүүрсээ зөвхөн биржээр худалдана

/2022.10.05/: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар засгийн газрын тогтоолын төслийг нэмэгдүүлэх талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Валют, валютын нөөцийг нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоолын төслийг оруулан хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа. Монгол Улсын статистикийн тоон мэдээг харахад экспортын тоо хэмжээ их өндөр байгаад байдаг. Гэтэл яг түүнтэй нийцсэн валют орж ирж байна уу гэвэл үгүй. Тухайлбал, экспортын дүнг аваад үзэхээр 1.8 тэрбум ам.долларын нүүрс экспортлогдсон гэдэг мэдээ байлаа гэж үзье. Гэтэл 1.8 ам.долларын нүүрс экспортлочихоод орж ирсэн нь 500-600 доллар байх жишээтэй. Нэг компаны жишээн дээр аваад үзэхэд, 1.8 тэрбум ам.долларын нүүрс гаргачихаад түүнээсээ 2-3 дахин бага валют орж ирж байгаа нь хэд хэдэн шалтгаантай байна. Нэгдүгээрт, оптекээр буюу нүүрсээ урьдчилаад зарчихсан. Нөгөө хэсэг нь өмнө жилүүдэд буюу 2018, 2019 онуудад зарагдсан нүүрснүүд гарч байгаа. Гуравдугаарт, жишиг үнэ, гэрээний үнэтэй холбоотой зөрүү үүсдэг. Энэ бүхнээс шалтгаалж Монгол Улсын нүүрс экспортлож байгаа нөхцөл байдлыг ил тод болгож, цэгцлэхээр өнөөдөр засгийн газрын тогтоол гарсан.

Уурхайн аман дээрээс нэг тонн нь 71 ам.доллароор зарагдаж байгаа. Харин килограмм тутамдаа 129 доллароор зарагдаж байна. Гэтэл энэ хоёрын хооронд 58 ам.долларын зөрүү гарч байна. Энэ нь тээвэрлэлттэй холбоотой. Тэгэхээр бид валютынхаа нөөцийг нэмэгдүүлэхийн тулд яах аргагүй килограммын үнээр зарж, тэр их хэмжээний мөнгө дотоодын банкуудад орж ирэх нөхцөл бололцоог хангах хэрэгтэй.

Бүх гэрээг цахимжуулж, гэрээний дагуу бүх зүйл хилээр экспортлогдож гарах ёстой болж байгаа. Учир нь уурхай дээр олборлогдсон нүүрс хилээр ачигдаад гарах энэ бүх үйл ажиллагааг цахимжуулж, бүртгэлжүүлнэ. Тухайн гэрээн дээр заасан нөхцлийн дагуу нүүрс экспортлогдоно. Ингэж чадвал уурхайн амнаас хил хүртэлх гарч болзошгүй зөрчил, хууль зөрчсөн үйлдлийг хянах бүрэн боломжтой болно.

Нүүрсээ, гэрээнүүдээ ил тод болгоё. Бүх нүүрсийг биржээрээ зарагддаг тогтолцооруу шилжинэ. Яагаад гэвэл, манай нүүрсийг авъя гээд олон санал ирдэг. Гэтэл энэ нь нэг гэрээгээр хийгдээд явчихаар бусад талд боломж гарахгүй байна гэж үзэж байна. Харин биржээр борлуулсан тохиолдолд олон худалдан авагчид орж ирээд нүүрсний үнэ өсөх боломжтой. Мөн элдвийн хардлага сэрдлэгэ алга болно" гэлээ.

Hийт халдварт өвчний 63.1%-ийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлж байна
Hийт халдварт өвчний 63.1%-ийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.