/2022.10.05/: Зарим сошиал хаяг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр МУИС гэдэг нэрийг МҮИС болгон өөрчлөх гэж байна гэсэн ташаа мэдээлэл гарчээ. МУИС-ийн 80 жилийн ойн арга хэмжээний үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах тайлбарыг өглөө.
Тэрээр:
-Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн дээд боловсролын тогтолцоо үүссэний 80 жилийн ой тохиож байна. Үүнийг Монгол Улсын Их сургууль 80 жилийн түүхэнд бичиж үлдээсэн байна. 1992 онд Ардын Их хурлын тогтоолоор Монголын Үндэсний Их сургууль гэдэг нэр МУИС-д олгогдсон. Тиймээс энэ нэр Монгол Улсын Их сургуулийн оюуны өмч. МУИС-ийн өнгөрсөн 80 жилийн туршлага, ололт амжилтаар бичигдсэн түүх юм. Тиймээс хэн нэгэн этгээдийн хууль бус үйлдлээр энэ нэр өмчлөгдөж, ашиглагдаж болохгүй. Энэ бол гэмт хэрэг. Өнөөдрийн 80 жилийн ойн хурал дээр энэ брэнд нэр Монгол Улсын Их сургуульд хадгалагдан үлдэх ёстой гэсэн шийдвэр гарсан гэлээ.