Наадмаар тохиож буй ажлын өдрийг 7-р сарын 24-ний Бямба гарагт шилжүүлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наадмаар тохиож буй ажлын өдрийг 7-р сарын 24-ний Бямба гарагт шилжүүлэв

Монгол улс /2021.06.29/: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэгт “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно” гэж заасан.

Үүний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдийн дунд ажлын нэг өдөр байгаа учраас ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв зохицуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор дээрх заалтыг үндэслэл болгон “Ажлын өдөр шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулсан.

Тус төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж 7 дугаар сарын 16-ны Баасан гарагийн ажлын өдрийг 7 дугаар сарын 24-ний Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр болов.

Эх сурвалж: https://mlsp.gov.mn/content/detail/1451

Эмэгтэйчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах асуудлаарх АСЕАН-ын форумд оролцлоо
Эмэгтэйчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах асуудлаарх АСЕАН-ын форумд оролцлоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.