Эмэгтэйчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах асуудлаарх АСЕАН-ын форумд оролцлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмэгтэйчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах асуудлаарх АСЕАН-ын форумд оролцлоо

May be an image of 1 person, eyeglasses and text

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Зүүн Өмнөд Азийн орнуудын нийгэмлэгийн Чуулган уулзалтад "НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ЗАМААР ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ" сэдвээр үндсэн илтгэл тавьж, мэдээлэл өглөө.

Энэ удаагийн Чуулган уулзалтын гол зорилго нь АСЕАН болон түүний бүсийн салбар хороод, эмэгтэйчүүд, жендэрийн асуудал хариуцсан олон улсын байгууллага, ТББ, нийгмийн түншлэгч нарын төлөөллүүдтэй жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудлыг тодорхойлох, нийгмийн хамгааллыг бэхжүүлэхэд чиглэсэн санхүүгийн системийг бий болгох туршлага солилцох, бүс нутгийн хэмжээнд нийгмийн хамгааллыг эмэгтэйчүүд рүү түлхүү чиглүүлэх зэрэг асуудлыг хөндөх явдал байв.

Уг арга хэмжээнд НҮБ ба эмэгтэйчүүд, АСЕАН-ын Эмэгтэйчүүдийн хороо, Нийгмийн хамгаалал ба хөгжил сайд нарын зөвлөл, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, элчин сайдын яамд болон олон улсын байгууллагууд оролцож эмэгтэйчүүдийг чадавхжуулахад нийгмийн хамгаалал яагаад чухал вэ, гэрийн үйлчилгээний ажил зэрэг үнэлэгддэггүй, албан бус ажил эрхлэлтийг бууруулахад нийгмийн хамгааллын үүрэг зэрэг сэдвийн хүрээнд санал бодлоо харилцан солилцлоо.

Чуулганы үеэр ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад хариулт өгч, нийгмийн даатгал, нийгмийн хамгааллын тогтолцоо, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан байна.

Эх сурвалж: https://www.facebook.com/mlsp.gov.mn

Оюу толгойн асуудлаарх Түр хорооны ажиллах хугацааг сунгах санал хүргүүлнэ
Оюу толгойн асуудлаарх Түр хорооны ажиллах хугацааг сунгах санал хүргүүлнэ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.