/2022.09.27/ ХНХ-ын яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХНХ-ын сайд Д.Сарангэрэл:
-Удахгүй Засгийн газраас 2023 оны төсвийг УИХ-д өргөн барих гэж байна. Энэ хүрээнд бид 1995 оноос хойш 30 орчим жил ярьж байгаа ахмадын тэтгэврийн зөрүүг 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг мөр арилгах тооцоо судалгааг хийж, Сангийн яаманд танилцуулсан. Сангийн яам үүнийг дэмжиж байгаа. Ингээд бидний аав, ээж, ахмад буурлууд маань дахин тэтгэврийн зөрүү ярихгүй. Цаашид инфляцын түвшинг дагаад жил бүр тэтгэврийн нэмэгдлээ авах боломжийг бид бүрдүүлэх гэж байна.
Тэтгэвэр тэтгэмж бол улс төрийн оноо авдаг зүйл болчихсон. Тиймээс дахиж үүнийг улс төрийн бай болгохгүй гэлээ.