Газар нутагт нь халдахаар заналхийлвэл цөмийн зэвсэг ашиглана гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газар нутагт нь халдахаар заналхийлвэл цөмийн зэвсэг ашиглана гэв

/2022.09.23/: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Орос цөмийн зэвсгийн аюул заналхийлж байгааг хатуу зэмлэж, Украины зарим хэсгийг өөртөө нэгтгэх төлөвлөгөөг НҮБ-ын дүрэм болон олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл гэж буруушаалаа.

Антонио Гутерриш мөн мөргөлдөөний нөлөөлөл нь ирэх жил хүнсний хангамжийн хямралд хүргэж болзошгүй гэж мэдэгджээ.

Владимир Путин, "Манай улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлвэл цөмийн зэвсэг хэрэглэнэ” гэж сүрдүүлэв. Путин мөн Украины дөрвөн бүс нутгийг Орост нэгтгэх замыг нээх зорилгоор бүх нийтийн санал асуулга явуулахаар болсон.

Antonio Guterres Seeks To Secure Zaporizhzhia Nuclear Plant, Explore Peace  Talks

Үүний шалтгаан нь дараа нь Украин энэ бүс нутгуудыг эргүүлэн авахаар оролдвол Оросын “нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлж байна" гэж үзэх төлөвтэй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цөмийн аюул заналхийллийг бодлогогүй үйлдэл гэж няцаасан бөгөөд Украины дэмжигчид цэргийн дэмжлэг үзүүлэхээс татгалзахгүй гэж мэдэгджээ.

Францын Гадаад хэргийн сайд Кэтрин Колоннагийн тэргүүлсэн пүрэв гарагт болсон Аюулгүйн зөвлөлийн хурал дээр Оросыг эрс буруушаав.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И НҮБ-ын дүрэм, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжих ёстой гэсэн Бээжингийн байр суурийг давтсан хэдий ч Оросыг ямар нэгэн байдлаар шүүмжлээгүй байна.

Анх 300,000 цэрэг татахаар төлөвлөж байсан Оросын цэрэг татлагын хүрээг өргөжүүлсэн нь Орос даяар эсэргүүцлийн жагсаал, цэргийн насны эрчүүдийг дүрвээхэд хүргэсэн байна.

ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар Брюссельд эдийн засгийн болон хувь хүний өргөн хүрээтэй арга хэмжээг багтаасан шинэ багц бэлтгэхээр тохиролцлоо.

Эх сурвалж: Theguardian

ДАЙЧИЛГАА: Сард 205 мянган рублийн цалин өгнө
ДАЙЧИЛГАА: Сард 205 мянган рублийн цалин өгнө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.