/2022.09.23/: Якутын цэргийн бүртгэлийн газар цэргийн албанд дайчлагчид ямар цалин авах талаар мэдээллээ.
Якутын цэргийн бүртгэлийн газрын цэргийн комиссар Авдонин "цэргийн албанд дайчлагчид сард 205 мянган рубль (10 сая төгрөг) авна" гэлээ.
Якутын Шуурхай удирдлагын штабын хэвлэлийн бага хурал дээр цэргийн комиссар Авдонин "Дайчилгаанд дуудагдсан бүх иргэдийг албан тушаал, цэргийн зэрэглэлээс хамааран, гэрээт цэргийн албан хаагчидтай адилтган ижил хэмжээний мөнгөн тэтгэмж буюу 205 мянган рубль олгоно" гэж мэдэгджээ.
Үүний зэрэгцээ, Крымын тэргүүн Сергей Аксеновын тайлбартаа "Бүс нутгууд дайчлагдсан хүмүүст нэмэлт дэмжлэг болгон үндсэн мөнгөн тэтгэмжээс илүү их мөнгө олгож болно" гэжээ.