Гавьяат тамирчин Ж.Лхагважавын нэрэмжит “Дүнжингарав марафон” болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гавьяат тамирчин Ж.Лхагважавын нэрэмжит “Дүнжингарав марафон” болно

/2022.09.23/: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэгш оролцоог хангах зорилгын хүрээнд пара хөнгөн атлетикийн ууган гавьяат тамирчин Ж.Лхагважавын нэрэмжит “Дүнжингарав марафон” есдүгээр сарын 25-ны 11:00 цагт Дүнжингарав худалдааны төвийн талбайд болно.

Марафоны 1500, 5000 метр, элит 21 км-ын зайд 12-17, 18-34, 35-44, 45-49 насны тамирчид өрсөлдөх боломжтой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилалд Т-11 буюу бүрэн хараагүй 1500 метр, Т-12 буюу сул хараатай 5000 метр, Т-46 буюу гарын тайралттай 5000 метр, Т-53, 54 буюу тэргэнцэртэй 1500 метр, Т-37, 38 буюу саажилттай 1500 метрийн зайн уралдаанд 16-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй иргэд оролцох боломжтой.

“Дүнжингарав марафон”-ы бүртгэлийг Спортын төв ордны нэгдүгээр давхарын 25 тоот өрөөнд есдүгээр сарын 19-24-ны 17:00 цаг хүртэл бүртгэж байна.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

ДАЙЧИЛГАА: Дайныг эсэргүүцсэн жагсагчдыг шууд цэрэгт татаж байна
ДАЙЧИЛГАА: Дайныг эсэргүүцсэн жагсагчдыг шууд цэрэгт татаж байна
 
Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.3 хувь буурсан гэв
Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.3 хувь буурсан гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.